NHL: 698 + 2

02/05/2020 Нийтлэгч: 828

“Вашингтон Капиталс”-ын довтлогч, орос эр Алекс Овечкин өнөөдөр “Лос Анжелес Кингз”-ийн эсрэг хет трик хийж, нийт 698 гоолтой боллоо.

Өдгөө 34 настай (ирэх 9 сард 35 хүрнэ) Алекс 15 дахь улиралдаа дөрвөн хет трик хийж, хувийн рекорд тогтоов.

Ове-д одоо 700 гоолтой лигийн түүхэнд найм дахь тоглогчоор бүртгэгдэхэд ердөө хоёр дутуу үлдсэн. Тэрбээр сүүлийн 10 тоглолтод 16 гоол (үүнээс гурав нь хет трик) оруулж, энэ улиралд одоогоор 37 гоолтой болжээ. Дахин гурван гоол оруулахад Овечкин 11 дэх улирлаа 40+ гоолтой өндөрлөх боломжтой юм.


NHL-ийн бүх цаг үеийн мэргэн буучид

  1. Уэйн Гретцки (Канад) – 894 (1487)
  2. Горди Хоу (Канад) – 801 (1767)
  3. Яромир Ягр (Чех) – 766 (1733)
  4. Брэтт Халл (АНУ) – 741 (1269)
  5. Марсел Дионн (Канад) – 731 (1348)
  6. Фил Эспосито (Канад) – 717 (1282)
  7. Майк Гартнер (Канад) – 708 (1432)
  8. Алекс Овечкин (ОХУ) – 698 (1137)

Холбоотой мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …

Э.Содномпилжээ, М. Уранцэцэг нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн… Дэлгэрэнгүй …

Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар түрүүлэв

Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Монгени” цогцолбор… Дэлгэрэнгүй …