Бэнди: Бөмбөгтэй хоккейчид хэсгээ тэргүүллээ

03/04/2020 Нийтлэгч: 376

ОХУ-ын Иркутск хотод өнгөрсөн сарын 29-нд нээлтээ хийсэн бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий “B” группт манай баг тамирчид өрсөлдөж буй. Тэд өнөөдөр Латвийг ялснаар хэсгээ тэргүүллээ.

Бөмбөгтэй хоккейн ДАШТ-д нийт 18 улс өрсөлдөж буй юм. Манай хоккейчид “B” группт Унгар, Латви, Нидерланд, Словак, Сомалиа, Украин, Чех, Япон, Швейцарийн хамт өрсөлдөж байгаа билээ.

Сонирхуулахад, “А” группын тоглолтууд энэ сарын 29-ноос дөрөвдүгээр сарын 5-нд Байгаль нуурын “Ice Palace”-т болно. Энэ хэсэгт Герман, Казахстан, Норвеги, АНУ, Финланд, Швед, Эстони, ОХУ-ын баг өрсөлдөх юм.

“B” группын багуудыг хоёр хэсэгт хуваасан бөгөөд манай бэндичид Словак, Латви, Япон, Сомалиагийн тамирчидтай нэг хэсэгт багтсан. Улмаар тэмцээний эхний өдөр Сомалиаг 10:0, Словакийг 4:0-ээр бут ниргэсэн бол хоёр дахь өдөр Японыг 2:1-ээр хожсон юм.

Улмаар өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Латвийн эсрэг хийж, 2:0-ээр илүүрхэв.

Ийнхүү нэг ч хожигдолгүй, хаалгандаа дөрвөн тоглолтоос ганцхан гоол алдсан үзүүлэлттэйгээр монголчууд хэсгээ тэргүүллээ.

Ингэснээр шөвгийн наймд “А” хэсгийн дөрөвдүгээр байр эзэлсэн Чехийн шигшээ багтай өрсөлдөнө.

Сүүлд нэмэгдсэн

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …

Э.Содномпилжээ, М. Уранцэцэг нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн… Дэлгэрэнгүй …

Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар түрүүлэв

Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Монгени” цогцолбор… Дэлгэрэнгүй …