Бахархал: Энхийг сахиулагчид манлайлсаар

2 сарын өмнө Нийтлэгч:

ИБНАУ-д явагдаж байгаа НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс мэдээ ирүүллээ.

Дэд хурандаа Э.Билэгсайхан захирагчтай тус цэргийн багийнхан үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэхийн сацуу эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлахад олон бүтээлч ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, дэлхийн орнуудын Зэвсэгт хүчний зохион байгуулсан уралдаан тэмцээнд амжилттай оролцов.

“Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Мармал баазын аварга шалгаруулах-2020” тэмцээнд 25 километрийн маршид гүйж, хэд хэдэн төрөлд нь амжилт үзүүлжээ. Тухайлбал, Нидерланд улсын Зэвсэгт хүчний цэргийн багаас зохион байгуулсан “Хүчирхэг залуу” тэмцээнд АНУ, ХБНГУ, Хорват, Гүрж, Бельгийн вант улсын цэргийн багуудтай хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс ахмад Б.Банзрагч /Зэвсэгт хүчний 150 дугаар анги/, дэслэгч Г.Гантулга /Зэвсэгт хүчний 084 дүгээр анги/, ахлагч А.Биндэрьяа /Зэвсэгт хүчний 032 дугаар анги/, ахлагч А.Батбаяр /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/ нарын Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байрт шалгарсан юм.

Тэргүүн байрт Бельгийн вант улс, гуравдугаар байрт АНУ, тусгай байрт ХБНГУ-ын баг тамирчид тус тус бичигджээ. Мөн Румын улсын цэргийн багаас зохион байгуулсан гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ХБНГУ, Бельги, Гүрж, Нидерланд, Латви, Унгар, Монгол зэрэг орны цэргийн алба хаагчид өрсөлдөж дэслэгч Г.Гантулга /Зэвсэгт хүчний 084 дүгээр анги/ ахлагчтай, ахлагч А.Биндэрьяа /Зэвсэгт хүчний 032 дугаар анги/, дэд ахлагч Б.Батмөнх /Зэвсэгт хүчний 123 дугаар анги/, дэд ахлагч Ц.Мөнхболд /Зэвсэгт хүчний 338 дугаар анги/ нарын Монгол Улсын баг мөн л хоёрдугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүлжээ.

Сүүлд нэмэгдсэн

Даамын спорт

Даамын спортын товч түүх Даам өнө эртний хөлөгт тоглоом бөгөөд бүр МЭӨ үеийн египет, вавилончууд даам тоглодог байсныг археологийн олдворууд… Дэлгэрэнгүй …

ДААМ: Өсвөр, Залуучуудын ДАШТ-д үзүүлэсэн амжилтууд

Тив, дэлхийд манай тамирчид FMJD-д элссэн жилээ буюу 1991 оны өсвөрийн ДАШТ-д манай тамирчид анх удаа оролцож, Д.Баттулга IV, Г.Ганжаргал… Дэлгэрэнгүй …

МХХ: Цахим спортын тэмцээн болно

Монголын спортын салбарт шинэ тэмцээний форматыг нэвтрүүлэх, залуучуудын спортын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Электрон Спортын Холбоотой хамтран… Дэлгэрэнгүй …

Шагайн харваа: “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харвааны анхны төрөлжсөн “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ. Уг… Дэлгэрэнгүй …

NBA: “Буллз”-ын шинэчлэл эхэллээ

“Чикаго Буллз” баг сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Артурас Карнисовасыг томиллоо. “Денвер Наггетс” багийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Артурас Карнисовас… Дэлгэрэнгүй …