NBA: “Буллз”-ын шинэчлэл эхэллээ

6 сарын өмнө Нийтлэгч:

“Чикаго Буллз” баг сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Артурас Карнисовасыг томиллоо.

“Денвер Наггетс” багийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Артурас Карнисовас албан тушаал ахиж, “Чикаго Буллз” багийн сагсан бөмбөг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилогдлоо.

Энэ бол зүгээр нэг томилгоо биш. “Бухнууд”-ын хувьд том шинэчлэл хийх алхам боллоо гэж шинжээчид үзэж байна.

Өдгөө 48 настай А.Карнисовас тун удахгүй шинэ ерөнхий менежерийг зарлана. Одоогоор тодорхойгүй байгаа ч түүхэндээ анх удаа өнгөт арьст ерөнхий менежер томилогдож магадгүй бололтой.

“Буллз”-ыг Жэрри Рэйнсдорф 1985 онд худалдаж авсан цагаас хойш Жэрри Краус (1985-2003), Жон Пакссон (2003-09), Гар Форман (2009-2020) хэмээх гурван цагаан арьст эрхэм ерөнхий менежерээр ажиллаж, сагсан бөмбөгтэй холбоотой чухал шийдвэр гаргадаг байв.

Артурас Карнисовас гэж хэн бэ?

Артурас Карнисовас залуу тоглогч байхдаа

Литвийн иргэн Артурас Карнисовас хуучин ЗХУ-ын иргэдээс АНУ-д хөл тавьж, “Сэтон Холл” коллежид 4 жил суралцсан анхны сагсан бөмбөгийн тамирчин. Улмаар 1994 онд NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлсэн ч сонгогдоогүй.

Евро лигт данстай болсон Артурас 1996 онд Европын шилдэг тоглогчоор тодорч байв. Литвийн шигшээгийн хамт олимпын хошой хүрэлтэй (1992, 1996), Европын мөнгөн медаль (1995) хүртсэн нэгэн.

2002 онд их спортын замналаа өндөрлөж, 2003-08 оны хооронд “Хьюстон Рокитс” багийн шинжээчээр, 2013 оноос “Денвер Наггетс” багийн туслах менежер, 2017 онд тус багийн ерөнхий менежерээр томилогдсон.

Бухнуудын шинэчлэл

Сүүлийн 35 жилийн хугацаанд Бухнууд ердөө хоёр эрхэмийн гаргасан шийдвэрийн дагуу явдаг байв. Фил Жексон, Майкл Жордан тэргүүтэй алтан үеийг босгосон Ж.Краус, түүний дараа албан тушаалыг нь авсан Ж.Пакссон хэмээх хоёр хүн сагсан бөмбөгтэй холбоотой аливаа асуудлыг шийддэг байв.

Хэдийгээр Г.Форман сүүлийн 11 жил тус багийн ерөнхий менежерээр ажилласан ч Ж.Пакссон сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгч хэвээр байлаа.

Бухнуудад дасгалжуулагчаар ажиллаж байсан Ф.Жексон, Жим Бойлен нар туслах дасгалжуулагчаас тушаал дэвшсэн бол Фрэйд Хойберг, Билл Картврайт нар өмнө нь “Буллз”-ын өмсгөлтэй талбайд гардаг байв. Харин А.Карнисовасын хувьд өмнө нь “Буллз”-ын эсрэг тоглож байсан түүхтэй болохоос өөр холбоогүй хүн. 1997 онд МакДоналдсаас зохион байгуулсан нэгэн тэмцээнд М.Жорданы эсрэг түүний ахалсан Грекийн клуб өрсөлдсөн түүхтэй.

Одоо бол Бухнуудын ирээдүйг А.Корнисовас шийднэ.

Сүүлд нэмэгдсэн

NBA: “Индиана”-гийн шинэ дасгалжуулагч Нэйт Бьоргрентэй танилц

NBA-гийн “Индиана Пэйсерс” баг шинэ дасгалжуулагчаа танилцууллаа. Тэд энэ жил 45 настай Нэйт Бьоргрентэй дугуй ширээний ард тохиролцож, багийнхаа түүхэнд… Дэлгэрэнгүй …

“Богд хайрханы хишиг” барилдаан

МҮБХ-оос санаачлан Арван засгийн наадмыг орлох “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг 2007 оноос эхлэн зохион байгуулж байгаа билээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр… Дэлгэрэнгүй …

(Фото) “Атлетик 220” Азийн Цомд өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Улаанбаатар Сити” болон энэ жил лигийн аварга болсон “Атлетик 220” багуудын хооронд нэмэлт тоглолт зохион байгууллаа.

Улирлын нээлт: Ливэрпүүл клуб

Энэ жил лигийн өрсөлдөөн түрүү жилээс илүү ширүүсэх байх. Чэлси аймаар зузаалсан, Ман ютдын түрүү улирлын хагасын формыг харвал тоглолт нь тогтворжоод эхэлсэн, Артетагийн Арсэнал илүү сайжирсан, Моуриньогийн Спөрс өрсөлдөөн рүү дахиад тэмүүлж эхлэх нь тодорхой.

Английн премьер лигийн сүүлийн 10 жил

Английн лигийн сүүлийн 10 жилийг 5 минутанд.