Наадам 2020: Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

3 сарын өмнө Нийтлэгч:

Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх зодоглосон юм.

Үзүүр түрүүнд Увс аймгийн Ховд сумын уугуул улсын аварга Намсрайжавын Батсуурь, Увс аймгийн Давст сумын уугуул улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс нар үлдэв.

Нэг нутгийн хоёр хүчтэн 20 орчим минут хүч шавхсаны эцэст П.Бүрэнтөгс арслан улсын наадамдаа гурав дахиа үзүүр түрүүнд үлдэж хоёрт нь түрүүллээ. Тэрбээр 2012 онд аймгийн арслан цолтойгоос шууд улсын наадамд түрүүлж, арслан цол хүртсэн билээ.

Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын уугуул улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул улсын харцага Мягмарын Бадарч нар шалгарсан юм. Харцага М.Бадарчид заан цол олгов.

Улсын цол авсан бөхчүүд

Аварга

  • Пүрэвийн Бүрэнтөгс (нас: 32)

Заан

  • Мягмарын Бадарч (нас: 29)

Харцага

  • Цэдэнбазарын Одбаяр (нас: 33)
  • Батсуурийн Бат-Орших (нас 33)
  • Батсүхийн Зоригтбаатар (нас 25)

Начин

  • Шархүүгийн Пүрэвгарьд (нас 28)
  • Доржхандын Хүдэрбулга (нас 28)
  • Хутагийн Цогтгэрэл (нас 28)
  • Цэрэндоржийн Мөнхбаяр (нас 27)
  • Нурланы Мустафа (27)
  • Төрмөнхийн Дүгэрдорж (нас 27)
  • Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ (нас 25)

Сүүлд нэмэгдсэн

NBA: “Индиана”-гийн шинэ дасгалжуулагч Нэйт Бьоргрентэй танилц

NBA-гийн “Индиана Пэйсерс” баг шинэ дасгалжуулагчаа танилцууллаа. Тэд энэ жил 45 настай Нэйт Бьоргрентэй дугуй ширээний ард тохиролцож, багийнхаа түүхэнд… Дэлгэрэнгүй …

“Богд хайрханы хишиг” барилдаан

МҮБХ-оос санаачлан Арван засгийн наадмыг орлох “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг 2007 оноос эхлэн зохион байгуулж байгаа билээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр… Дэлгэрэнгүй …

(Фото) “Атлетик 220” Азийн Цомд өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Улаанбаатар Сити” болон энэ жил лигийн аварга болсон “Атлетик 220” багуудын хооронд нэмэлт тоглолт зохион байгууллаа.

Улирлын нээлт: Ливэрпүүл клуб

Энэ жил лигийн өрсөлдөөн түрүү жилээс илүү ширүүсэх байх. Чэлси аймаар зузаалсан, Ман ютдын түрүү улирлын хагасын формыг харвал тоглолт нь тогтворжоод эхэлсэн, Артетагийн Арсэнал илүү сайжирсан, Моуриньогийн Спөрс өрсөлдөөн рүү дахиад тэмүүлж эхлэх нь тодорхой.

Английн премьер лигийн сүүлийн 10 жил

Английн лигийн сүүлийн 10 жилийг 5 минутанд.