“Атлетик 220” Азийн Цомд өрсөлдөнө

4 сарын өмнө Нийтлэгч: 357

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “AFC Cup” тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхийн төлөө өнгөрсөн жилийн лигийн аварга “Улаанбаатар Сити”, энэ жилийн аварга “Атлетик 220” багууд өрсөлдлөө.

Ирэх жил 18 дахь удаагаа зохион байгуулагдах тус тэмцээнд манай улсаас лигт түрүүлсэн баг урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авдаг. Гэвч өнгөрсөн жил цар тахлын улмаас уг тэмцээн цуцлагдсан юм. Тиймээс Монголын хөлбөмбөгийн холбооноос “Улаанбаатар Сити” болон энэ жил лигийн аварга болсон “Атлетик 220” багуудын хооронд нэмэлт тоглолт зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Тус хоёр багийн эхний тоглолт 1:1-ээр өндөрлөсөн бол хоёр дахь тоглолт өнгөрсөн (2020.10.17) Бямба гарагт Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд боллоо. Шийдвэрлэх тулаанд шинэхэн аваргууд өрсөлдөгчөө 3:2-оор буулган авч, улсаа төлөөлөн тивдээ өрсөлдөх эрх авлаа.

Сонирхуулахад, “AFC Cup” тэмцээнд түрүүлсэн баг Азийн Аваргуудын лигт оролцох эрх авдаг билээ.

Монголын хөлбөмбөгчид 2017 оноос хойш уг тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байна. Тодруулбал, 2017 оноос хойш “Эрчим” клуб гурван жил дараалан урьдчилсан шатанд оролцсон бол өнгөрсөн жил “Улаанбаатар Сити”, энэ жил “Атлетик 220” тус тус эрх авлаа.

Гэрэл зургийг: Д.Бямбажаргал

Сүүлд нэмэгдсэн

МХХ танилцуулж байна: Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагдсан. Говь-Алтай аймгийн хөл бөмбөг сонирхогч өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,… Дэлгэрэнгүй …

“Олимпизм-боловсрол-биеийн тамир, спорт” сургалт-семинар

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хороо, Боловсролын хүрээлэн, Монголын Үндэсний Олимпийн Академи хамтран “Олимпизм-боловсрол-биеийн тамир, спорт” сэдэвт олон улсын цахим сургалт-семинарыг… Дэлгэрэнгүй …

Клопп одоо хотын аварга ч биш

Юрген Клоппын (53 настай) баг Ливэрпүүл хотынхоо дэрбид ялагдсаны дараа Германы хэвлэлүүд ийнхүү гарчигласаар байна. Английн Премьер лигийн отгон аварга… Дэлгэрэнгүй …

UFC: Вегас 19 өндөрлөлөө

АНУ-н Невада муж, Лас Вегас хотноо ээлжит UFC-19 дэх тулаан ням гарагийн орой болж өнгөрөв. Энэ үдэш хүнд жингийн ангилалд “Хар… Дэлгэрэнгүй …

Хамгийн инновацлаг клуб аль клуб вэ?

Маркетинг 4.0, биг дата, и-спорт, фантази, бэт гэх зэрэг үгс хэдийнээ танил болоод зогсохгүй амьдралын салшгүй хэсэг болжээ. Цаашдаа ч… Дэлгэрэнгүй …