LFA 96: “Монгол шонхор”-ын тулааны тов гарлаа

1 сарын өмнө Нийтлэгч: 237

АНУ-ын LFA холимог тулааны холбоонд харьяалалтай “Монгол шонхор” хочит Дагвадоржийн Батсүмбэрэлийн тулааны тов тодорлоо. Холимог тулааны ертөнцөд зургаан удаа дараалан ялаад буй Д.Батсүмбэрэл ирэх сарын 4-нд тулалдах юм.

LFA 96 тулаан арванхоёрдугаар сарын 4-нд АНУ-ын Канзас мужид орших Парк Сити хотод болно. Энэ өдөр дунд жингийн аваргын бүсийн төлөө “Монгол шонхор” хочит Д.Батсүмбэрэл, Бразилын Майкон Мендонкатай тулна.

Холимог тулааны MGL-1 Fighting Championship холбооны гурван удаагийн аварга, Хилийн 0303 дугаар тусгай салбарын ЦСАЗБТ-ийн гардан тулааны сургагч, хошууч Д.Батсүмбэрэл

Д.Батсүмбэрэл 2015 оноос хойш холимог тулаанаар хичээллэж буй. Албан ёсоор долоо тулалдаж, зургаад нь ялсан бөгөөд нэг тулааны үр дүнг хүчингүйд тооцсон билээ. Харин түүний өрсөлдөгч М.Мендонка 2013 оноос холимог тулаанаар үзэлцсэн юм. Тэрбээр нийт 14 тулаан хийснээс 10-т нь өрсөлдөгчөө ялсан үзүүлэлттэй. Үүнээс сүүлийн дөрвөн тулаанд дараалан хожсон аж.

Д.Батсүмбэрэл энэ оны гуравдугаар сард Японы тулаанч Такаши Ямашитатай тулалдах тов гарсан ч хөл хорионы дэглэмийн улмаас уг тулаан болоогүй юм.

Сүүлд нэмэгдсэн

LFA 96: Д.Батсүмбэрэл ялагдлаа

LFA холимог тулааны холбооноос зохион байгуулсан 96 дахь удаагийн тулаанд манай тамирчин Д.Батсүмбэрэл Бразилын Мэйкон Мэндонкатай тулалдаж ялагдлаа. Таван үеийн… Дэлгэрэнгүй …

ЖАНЛУИЖИ БУФФОН – ӨӨРТӨӨ БИЧСЭН ЗАХИДАЛ

Хүндэт 17 настай Жанлуижи,Эрээнтэй бараантай амьдралын олон даваа нугачааг туулж, олон алдаа эндэл гаргасан 41 настай нэгэн эр энэ захидлыг… Дэлгэрэнгүй …

Алтан бөмбөг 2020: Бэлгэдлийн XI шалгаруулах санал хураалт эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын… Дэлгэрэнгүй …

Дель Пьеро, Де Росси, Вьери дасгалжуулагч болно

Бидний танил нэгэн цагийн Италийн цуут хөлбөмбөгчид дасгалжуулагч болохоор суралцаж байна. Алессандро Дель Пьеро, Даниеле Де Росси, Массимо Маккароне, Риккардо… Дэлгэрэнгүй …

Неймар “Месситэй ахиж хамт тогломоор байна”

Урьд шөнө Манчестер Юнайтедтэй хийсэн Аваргуудын лигийн тоглолтын дараа Неймар ийнхүү хэллээ. Бразил эрийн хоёр гоолын ачаар ПСЖ өрсөлдөгчөө 1:3-ээр… Дэлгэрэнгүй …