Азийн хөлбөмбөг албан ёсоор ирлээ

3 долоо хоногийн өмнө Нийтлэгч: 115

Юнител компани Монгол улсаас анхны гэрээг үзэглэлээ хэмээн Азийн хөлбөмбөгийн холбооноос мэдээллэлээ.

Үүрэн холбоо, интернэтийн хосолсон үйлчилгээ үзүүлэгч Юнител компани Азийн хөлбөмбөгийн холбооны бүх түвшний тэмцээнүүдийг Монгол улсад шууд дамжуулах эрх бүхий гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу 2021-2024 он хугацаанд болох улс болон клубуудын түвшний тэмцээнүүдийг бид бүхэн UniLive суваг болон Look TV-ээр үзэх боломжтой болж байна.

“Бид Монгол улстай хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол улс өсөн дэвжиж, сайжирч буй Азийн хөлбөмбөгийн нэгэн төлөөлөл юм. Энэхүү гэрээ нь Азийн хөлбөмбөгийн холбооны тэмцээнүүдийн үнэ цэнийг илтгэнэ. Монгол улсаас анх төлөөлөл боло хамтран ажиллаж байгаа Юнител компанид баярлалаа.”

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичиг Дато.

‘’Бид Азийн нэр хүндтэй тэмцээн, тоглолтуудыг шууд дамжуулахаар болж байгаадаа баяртай байна. Хөлбөмбөгийн спорт Монгол улсад хурдацтай хөгжиж, сонирхогч, үзэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа. Тиймээс хөгжөөн дэмжигчдэдээ Азийн хөлбөмбөгийн холбооны тэмцээнүүдийг шууд дамжуулахын зэрэгцээ, хөлбөмбөгийн спортыг сурталчлан таниулах олон хөтөлбөр, арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.’

Контэнт стратеги төлөвлөлтийн газрын захирал Э.Мөнхбат.

‘’Бид Юнител компанитай түншилж, Монгол улсад үйл ажиллагаагаа нэвтрүүлж байгаад баяртай байна. Хөлбөмбөгийн спорт Монгол улсад хурдацтай хөгжиж, сонирхогчдын цар хүрээ тэлж байгаа бөгөөд Юнител компани бүс нутагтаа хөлбөмбөгийн улам бүр өргөжүүлэхээр төлөвлөж, хэрэгжүүлж байгаад талархалтай байна.’’

Football Marketing Asis-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал Патрик Мурфи.

Монголын улсынхаа шигшээ баг, клубуудын аваргад оролцож буй баг болон бүх насны тэмцээнүүдийг шууд үзэх нь дээ гоё. Баярлалаа Юнител.

Эх сурвалж: https://www.the-afc.com

Сүүлд нэмэгдсэн

LFA 96: Д.Батсүмбэрэл ялагдлаа

LFA холимог тулааны холбооноос зохион байгуулсан 96 дахь удаагийн тулаанд манай тамирчин Д.Батсүмбэрэл Бразилын Мэйкон Мэндонкатай тулалдаж ялагдлаа. Таван үеийн… Дэлгэрэнгүй …

ЖАНЛУИЖИ БУФФОН – ӨӨРТӨӨ БИЧСЭН ЗАХИДАЛ

Хүндэт 17 настай Жанлуижи,Эрээнтэй бараантай амьдралын олон даваа нугачааг туулж, олон алдаа эндэл гаргасан 41 настай нэгэн эр энэ захидлыг… Дэлгэрэнгүй …

Алтан бөмбөг 2020: Бэлгэдлийн XI шалгаруулах санал хураалт эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын… Дэлгэрэнгүй …

Дель Пьеро, Де Росси, Вьери дасгалжуулагч болно

Бидний танил нэгэн цагийн Италийн цуут хөлбөмбөгчид дасгалжуулагч болохоор суралцаж байна. Алессандро Дель Пьеро, Даниеле Де Росси, Массимо Маккароне, Риккардо… Дэлгэрэнгүй …

Неймар “Месситэй ахиж хамт тогломоор байна”

Урьд шөнө Манчестер Юнайтедтэй хийсэн Аваргуудын лигийн тоглолтын дараа Неймар ийнхүү хэллээ. Бразил эрийн хоёр гоолын ачаар ПСЖ өрсөлдөгчөө 1:3-ээр… Дэлгэрэнгүй …