Хөлбөмбөгийн холбоо

Байгуулагдсан огноо: 1959

Танилцуулга

Монголын хөлбөмбөгийн холбоо анх 1959.10.01 өдөр үүсгэн байгуулагдаж, 1997 оноос шинэчлэн зохион байгуулагдаж үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн.

Гишүүнчлэл:

  • 1997 онд Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC)-д элссэн
  • 1998 онд Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA)-д элссэн
  • 2002 онд Зүүн азийн хөлбөмбөгийн холбоо (EAFF)-д элссэн

Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь хүн төрөлхтний их спорт хөлбөмбөгийг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх,  тогтвортой хөгжүүлэх, спортын эв нэгдэл, боловсрол,  болон хүмүүнлэгийн олон талт ач холбогдолыг олон нийтэд сурталчилан таниулах, Монгол улсын хөлбөмбөгийн спортын хөгжлийг дэлхийн дэвжээнээ гаргах, улс, олон улсын чанартай бүх төрлийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах зорилго бүхий үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

Монголын хөлбөмбөгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах, үндэсний хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, улсын шигшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургуулилтыг нь хангах, хөлбөмбөгийн материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, хөлбөмбөгийн клубуудыг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлдэг.

Удирдлага

Ерөнхийлөгч

Амгаланбаатар Ганбаатар

Ерөнхий нарийн бичиг

no image

Холбоо барих

Цахим шуудан:

Цахим хаяг: https://the-mff.mn

Утас: +976 - 11345964

Хаяг: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хөлбөмбөгийн төв Улаанбаатар – 210646 Ш/хайрцаг – 259

Холбоотой мэдээ

Г.ГАНБАЯР Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ

Монголын шигшээ баг төдийгүй Унгарын “Пушкаш академи”-ийн тоглогч Ганболдын Ганбаяр ОУ-ын хэмжээний мастер цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Азийн 23 хүртэлх… Дэлгэрэнгүй …

11/02/2021 68

Uzbeistan2022 J хэсгийн тоглолтууд

AFC U23 ASIAN CUP QUALIFIERS Uzbeistan2022 J хэсгийн тоглолтууд Манай улсад 2021.25-31-ний өдрүүдэд амжилттай сайхан зохион байгуулагдаж дууслаа. Зохион байгуулсан… Дэлгэрэнгүй …

11/01/2021 73

“Hisense Үндэсний Дээд Лиг”-ийн шилдэгүүд тодорлоо

Гэрэл зургийг: Баярын Наранзул

10/04/2021 150

Тэмцээний хуваарь