
Чарлес Оливейра: Миний цаг ирнэ гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй
Одоогоос 11 жилийн өмнө Бразилийн Фавесээс ирсэн хүү UFC-д анхны тулаанаа хийж байжээ. Чарлес Оливейра ялалт, ялагдал,бэртэл гэмтэл гээд олон саад бэрхшээл,баяр гуниг ээлжилсэн 28 тулаан хийсний эцэст UFC хөнгөн жингийн ноён оргилд хүрч аварга болов. Хөнгөн жинд ялагдашгүй Хабиб Нурмагомедовын үлдээсэн орыг залгахаар Майкл Чандлер,Чарлес Оливейра нар ширүүн тулаан өрнүүлж эцэстээ Ч.Оливейрагийн ялалтаар өндөрлөсөн. […]
