KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#бишрэлт-металл

10 мэдээ

Тоглолтын Анализ (KUL 4:2 BTM): “Хасын Хүлэгүүд” 9 дэх аваргын цомоо хүртлээ
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (KUL 4:2 BTM): “Хасын Хүлэгүүд” 9 дэх аваргын цомоо хүртлээ

d.byambajargal·2025 оны тавдугаар сарын 22

Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний шигшээ цувралын 6 дахь тоглолт энэ жилийн аваргын төлөөх цуврал эхэлснээс хойших хамгийн өндөр хэмнэлтэй тоглолт боллоо. Тоглолт эхнээсээ тун тэнцүүхэн өрсөлдөөнтэй явагдаж, багууд эхний үед 16:16 харьцаатай тэнцсэн. Цувралын 5 дахь тоглолтод хожигдож, улмаар энэ өрсөлдөөнд дахин хожигдох эрхгүй болсон “Бишрэлт Металл” баг энэхүү хариуцлагатай тоглолтыг үндсэн гарааны бүрэлдэхүүнээрээ эхлүүллээ. […]

Тоглолтын Анализ (KUL 2:2 BTM): “Металл” шигшээ цувралд анх удаа 2 хожлоо
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (KUL 2:2 BTM): “Металл” шигшээ цувралд анх удаа 2 хожлоо

d.byambajargal·2025 оны тавдугаар сарын 17

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Дээд лиг”-ийн тэмцээний 2024/25 оны улирлын шигшээ цуврал 21 өдрийн дараа эргэн үргэлжиллээ. Учир нь лигийн аваргын төлөө өрсөлдөж буй “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Металл” багууд аль аль нь Азийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтуудаа энэ тавдугаар сард хийсэн юм. Шигшээ цуврал эхний 3 тоглолтын дараах байдлаар 2:1 харьцаатай […]

Тоглолтын Анализ (KUL 2:1 BTM): “Хас”-ын хамгаалалт хоёр дахь хожлыг авчирлаа
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (KUL 2:1 BTM): “Хас”-ын хамгаалалт хоёр дахь хожлыг авчирлаа

d.byambajargal·2025 оны дөрөвдүгээр сарын 28

“Дээд лиг”-ийн аваргын төлөөх цувралын 3 дахь тоглолтод “Хасын Хүлэгүүд” 84:70 харьцаатай хожсон нь шигшээ цуврал эхэлснээс хойш хамгийн олон онооны зөрүүтэй дууссан тоглолт боллоо. Цувралын эхний 2 тоглолтод хожлын шидэлтээр ялагчид тодроод байсан бол энэ удаад өөр байв. Эхнээсээ оноо тэнцүүхэн явсан энэ тоглолтын 3-р үеийн төгсгөлд “Хүлэгүүд”-ийн туршлагатай тоглогч Д.Мөнхтүвшин дараалан 2 холын […]

Тоглолтын Анализ (KUL 1:1 BTM): “Хүлэгүүд”-ийн монгол тоглогчид цувралд орж ирлээ
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (KUL 1:1 BTM): “Хүлэгүүд”-ийн монгол тоглогчид цувралд орж ирлээ

d.byambajargal·2025 оны дөрөвдүгээр сарын 24

“Дээд лиг”-ийн шигшээ цувралын 2 дахь тоглолтод “Хасын Хүлэгүүд” 81:83 харьцаатай хожиж, цувралын харьцаа 1:1 болон тэнцлээ. Эхний тоглолтын төгсгөлд онооны зөрүүг барьж, улмаар нэмэлт цагт хожлын шидэлтээр ялсан “Бишрэлт Металл” энэ өдөр эсрэгээрээ байлаа. Тэд 4-р үеийн төгсгөлд сүүлийн 1:38 секундийн хугацаанд хоёр онооны зөрүүг арилгаж чадалгүй байсаар хожигдол хүлээлээ. Цувралын 2 дахь тоглолтод […]

Тоглолтын Анализ (KUL 0:1 BTM): “Бишрэлт Металл” нэгээр илүү
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (KUL 0:1 BTM): “Бишрэлт Металл” нэгээр илүү

d.byambajargal·2025 оны дөрөвдүгээр сарын 22

Аваргын төлөөх цувралын эхний тоглолт дөрвөн үеийн турш маш өгөө аваатай үргэлжиллээ. Эхний үед “Металл” тэргүүлсэн ч 2-р үед “Хүлэгүүд” +14 онооны зөрүү гаргаж, улмаар эхний хагаст 34:30 харьцаатай хошуучиллаа. Багуудын хувьд хамгаалалтдаа түлхүү анхаарсан нягт тоглолтыг үзүүлж байсан учраас 1-р хагаст тун цөөн оноо авлаа.

Тоглолтын Анализ (SGA 3:4 BTM): “Металл”-ын түүхэн ялалт
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (SGA 3:4 BTM): “Металл”-ын түүхэн ялалт

d.byambajargal·2025 оны дөрөвдүгээр сарын 19

Монголын сагсан бөмбөгийн 30 дахь удаагийн “Дээд лиг”-ийн тэмцээний аваргын төлөө өрсөлдөх хоёр дахь баг тодорлоо. Хагас шигшээ шатанд өрсөлдсөн “Бишрэлт Металл”, “Эс Жи Эйпс” багуудын цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолт 67:61 харьцаатай өндөрлөж, “Металл” баг лигийн шигшээ шатанд гурав дахь улирлаа дараалан шалгарч байна. Ингэснээр тэд “Дээд лиг”-ийн тэмцээний 30 жилийн түүхэнд плэйоффын цувралд […]

Тоглолтын Анализ (SGA 3:3 BTM): “Металл” боломжгүй мэт зүйлийг бодит болгов
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (SGA 3:3 BTM): “Металл” боломжгүй мэт зүйлийг бодит болгов

d.byambajargal·2025 оны дөрөвдүгээр сарын 17

“Дээд лиг”-ийн плэйоффын хоёр дахь шатанд хоёр дахь жилээ дараалан учраа таарсан “Бишрэлт Металл”, “Эс Жи Эйпс” багуудын ялагч дахин долоон тоглолтоор шийдэгдэхээр боллоо. Цувралын 6 дахь тоглолтод “Металл” 97:110 харьцаатай хожиж, дараалан 3 хожсоноор цувралын хожлын харьцааг 3:0-ээс тэнцүүлж чадлаа. Тэд цувралын шийдвэрлэх 7 дахь тоглолтод хожвол “Дээд лиг”-ийн тэмцээнд шинэ түүхийг бүтээж, 3:0-ээр […]

Тоглолтын Анализ (SGA 3:2 BTM): Уэсли гангарч, Горунович алдав… 
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (SGA 3:2 BTM): Уэсли гангарч, Горунович алдав… 

d.byambajargal·2025 оны дөрөвдүгээр сарын 15

Үндэсний “Дээд лиг”-ийн хагас шигшээ цувралд 3:0 харьцаатай хожигдож байсан “Бишрэлт Металл” 4 дэх тоглолтын сүүлийн 5 минутад 15 онооны зөрүүг барьж, 79:81 харьцаатай хожсон. Улмаар цуврал цааш үргэлжлэхээр болж, тэд дахин 3 хожил авах шаардлагатай болсон юм. Гэхдээ 5 дахь тоглолтын хувьд дундаа 6 өдрийн амралттай байсан нь өмнөх тоглолтуудаас ялгаатай байлаа. Зэрэг хоёр […]

Тоглолтын Анализ (SGA 3:1 BTM): “Металл” сүүлийн 5 минутад 20 оноо авч хожив…
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (SGA 3:1 BTM): “Металл” сүүлийн 5 минутад 20 оноо авч хожив…

d.byambajargal·2025 оны дөрөвдүгээр сарын 9

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний хагас шигшээ цувралд учраа таарсан “Эс Жи Эйпс”, “Бишрэлт Металл” багуудын цуврал 3:0 харьцаатай үргэлжилж байсан.  Дахин хожигдох эрхгүй болоод байсан “Металл”  дараалан 4 тоглолтод хожиж байж цааш шалгарах хүнд нөхцөл байдалтай тулгарсан юм. Цувралын 4 дэх тоглолт эхлээд “Эйпс” мөн сайн байж, эхний хагасыг 46:37 харьцаатай […]

Тоглолтын Анализ (SGA 3:0 BTM): Урд шугамдаа илүүрхсэн нь хожно
Сагсан бөмбөг

Тоглолтын Анализ (SGA 3:0 BTM): Урд шугамдаа илүүрхсэн нь хожно

d.byambajargal·2025 оны дөрөвдүгээр сарын 2

Үндэсний “Дээд лиг”-ийн тэмцээний хагас шигшээ шатанд 2 дахь жилээ дараалан өрсөлдөж буй “Бишрэлт Металл”, “Эс Жи Эйпс” багуудын 3 дахь тоглолт боллоо. Цувралд 2:0-р хожигдож байсан “Металл” энэ удаад хожихгүй бол тун хүнд байдалд орох байлаа. Эхний хагаст багууд тэнцүүхэн тоглосон бөгөөд Девон Скотт 2-р үеийн эхэнд 3 алдаа, З.Энхтөр 1-р үеийн дунд үед […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад803020130
2Япон*20343791
3БНСУ10122850
33Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.