
“Mongolia 2024” блиц тэмцээнд их мастер А.Гетманский 100 хувийн амжилтаар түрүүлэв
“Mongolia 2024” Дэлхийн цомд оролцох Оросын шилдэг даамчид ирсэнтэй холбогдуулан зохиосон 100 буудалт даамын блиц тэмцээн долдугаар сарын 8-нд “Мандах” их сургууль дээр боллоо. Тэмцээнд 87 тамирчин швейцарь системээр 9 өрөг тоглосон юм. Дүн гарахад ОХУ-ын шилдэг их мастеруудын нэг, 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Александр Гетманский зуун хувийн амжилт үзүүлж, 9 тоглож 9 хожсон […]

