KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#бразил

11 мэдээ

Монголын шигшээ баг 190-д жагсаж байна
Хөлбөмбөг

Монголын шигшээ баг 190-д жагсаж байна

d.byambajargal·2023 оны аравдугаар сарын 26

Олон улсын хөлбөмбөг (FIFA) -ийн холбоо өнөөдөр дэлхийн чансаагаа шинэчиллээ. Шинэ жагсаалтад Монголын эрэгтэй шигшээ баг 190-д жагсаж байна. Өнгөрсөн жилээс хойш дэлхийн чансааны 183-аас буугаагүй эрэгтэй шигшээ баг Афганистаны шигшээд хоёр дараалан хожигдсоны дараагаар 889.16 оноогоор 190-д бичигдэж эхэллээ. Харин манай шигшээг хожиж, ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эрхээ авсан Афганистаны баг 4 байр ахиж, […]

koo
Хөлбөмбөг

Копа Америка 2021-г шинжихүй

d.byambajargal·2021 оны тавдугаар сарын 24

Өмнөд Америк тивийн XXXXVII дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 14-ны өдөр Аргентина улсад эхлэх билээ. Цагаан цэнхэрүүд 1916 онд анхны тэмцээнийг зохион байгуулж байсан бол тэр цагаас хойш 10 дахь удаагаа тивийн аваргыг нутагтаа хүлээн авахад бэлэн болжээ. Тэмцээнийг хамтран зохион байгуулах байсан Колумб улсад ерөнхийлөгч Иван Дюкегийн эсрэг жагсаал цуглаан эрчимтэй өрнөж  […]

Допинг: Рафаэль Сильва Токиогийн олимпыг өнжинө
Жүдо

Допинг: Рафаэль Сильва Токиогийн олимпыг өнжинө

d.byambajargal·2020 оны арван хоёрдугаар сарын 22

Риогийн олимпын алтан медальт, Бразилын жүдоч Рафаэль Сильва допингийн асуудлаар шүүхэд хандсан ч ялагджээ. Өнгөрсөн жил Пан Америкийн АШТ-ий үеэр допингийн шинжилгээнд бүдэрсэн Рафаэль Сильва Спортын арбитрын шүүхэд (CAS) давж заалдсан ч бүтсэнгүй. Энэ жил 28 настай бразил жүдочоос астматай хүн хэрэглэдэг фенотерол хэмээх хориотой бодис илэрсэн билээ. Улмаар Перуд түрүүлсэн алтан медалийг нь хурааж, […]

KOO.MN
Хөлбөмбөг

Барса өвлийн цонхоор Коутиньог зарна

d.byambajargal·2020 оны арван хоёрдугаар сарын 19

Коутиньог явуулах нь клубт хэд хэдэн талын ашигтай. Нэгт багийн цалингийн ачаалал хөнгөрөх, хоёрт түүнийг зарсан мөнгөөр нүүрлээд буй санхүүгийн хямралыг давах боломжтой болно. Тиймээс клубийн удирдлагын зөвлөлийн ерөнхийлөгч Карлес Тускетс Бразил тоглогчийг явуулахаар зорьж байгааг ARA болон Diario Sport мэдээлэв. Коутиньо Барсагийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг боловч талбай дээр тэр үнэ цэнээ харуулж […]

KOO.MN
Хөлбөмбөг

Неймар – “Нөхцөл байдал үүнээс дор байж болох байсан…”

d.byambajargal·2020 оны арван хоёрдугаар сарын 15

Францын лигийн 14-р тойрогт Лионы эсрэг тоглохдоо бэртсэн Неймар Инстаграмдаа бэртлийнхээ тухай ам нээлээ. 12 сарын 13-нд “Парк-де-Пренс”-тээ ПСЖ 0:1-ээр хожигдоход Бразил довтлогч (Тьяго Мендес зүүн шагай руу нь жийсэн) бэртэж тоглолтын дараа яаралтай эмнэлэгт хүргэгдсэн. “Өвдөлт, айдас, шаналал, зовнил, хагалгаа, суга таяг болон зүрх зүсэм дурсамжууд нүдэнд минь харагдан би орилсон” “Үүнээс илүү дор […]

LFA 96: Д.Батсүмбэрэл ялагдлаа
UFC

LFA 96: Д.Батсүмбэрэл ялагдлаа

d.byambajargal·2020 оны арван хоёрдугаар сарын 5

LFA холимог тулааны холбооноос зохион байгуулсан 96 дахь удаагийн тулаанд манай тамирчин Д.Батсүмбэрэл Бразилын Мэйкон Мэндонкатай тулалдаж ялагдлаа. Таван үеийн турш үргэлжилсэн энэ тулаанд шүүгчдийн саналаар М.Мэндонка яллаа. Шүүгчид санал нэгтэйгээр буюу 50-45, 49-46, 49-46-гаар бразил эрийг ялсан гэж үзсэн юм. 1992 онд төрсөн, өдгөө 28 настай М.Мэндонка холимог тулаанд 11 дэх ялалтаа байгуулав. Тэрбээр […]

KOO.MN
Хөлбөмбөг

Хөлбөмбөг: Рональдино шоронгоос суллагдлаа

d.byambajargal·2020 оны дөрөвдүгээр сарын 8

Хуурамч бичиг баримтын асуудалд орооцолдсон нэрт хөлбөмбөгчин Рональдино 32 хоног шоронд хоригдсоныхоо дараа суллагдлаа. Нэрт хөлбөмбөгчинг гэрийн хорионд байлгах нөхцөлөөр түр сулласан юм. Үүний тулд 1.6 сая ам.долларын барьцаа төлсөн юм. Рональдино болон түүний ах Робертог энэ Парагвай улсад хууль бус бичиг баримтаар нэвтэрсэн хэргээр саатуулж буй. Түүнчлэн сэжигтнүүдийг буруутай гэж үзвэл зургаан сар баривчлах […]

Дуулиан: Рональдиног мөнгө угаасан хэрэгт шалгаж байна
Хөлбөмбөг

Дуулиан: Рональдиног мөнгө угаасан хэрэгт шалгаж байна

d.byambajargal·2020 оны гуравдугаар сарын 17

Бразилын нэрт хөлбөмбөгчин Рональдиног Парагвай улсад хуурамч бичиг баримт ашиглаж нэвтэрсэн хэргээр саатуулсан. Тэгвэл албаныхан мөнгө угаасан хэрэгт сэжиглэж байгаагаа зарлав. Энэ жил 39 настай Рональдино болон түүний төрсөн ахыг Парагвайд саатуулаад долоо хоног өнгөрсөн. Тэгвэл ESPN-ий мэдээлснээр Рональдинод зөвхөн бичиг баримт зөрчсөн гэх асуудлаас гадна мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Нэрт […]

Дуулиан: Рональдиногийн баг түрүүлээд утсан гахайн махаар шагнуулжээ
Чөлөөт булан

Дуулиан: Рональдиногийн баг түрүүлээд утсан гахайн махаар шагнуулжээ

d.byambajargal·2020 оны гуравдугаар сарын 14

Энэ жил 39 настай Рональдино хуурамч бичиг баримт ашигласан хэргээр Парагвайд түр саатуулагдаад буй. Түүнийг хорьж буй шоронд хоригдолуудын дунд уламжлалт хөлбөмбөгийн тэмцээн болсон юм. Парагвай улсын “ABC” телевизээр Рональдиногийн баг түрүүлж, 16 кг утсан гахайн махаар шагнуулсан тухай мэдээлжээ. Рональдиногийн баг өрсөлдөгчөө 11:2-оор ялсан бөгөөд бразил эр 5 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгчээ. […]

Дуулиан: Рональдиног үргэлжлүүлэн хорихоор болжээ
Чөлөөт булан

Дуулиан: Рональдиног үргэлжлүүлэн хорихоор болжээ

d.byambajargal·2020 оны гуравдугаар сарын 9

Бразилын нэрт хөлбөмбөгчин Рональдино хуурамч бичиг баримт ашиглаад Парагвайд саатуулагдсан талаарх мэдээлэл олныг цочирдуулсан. Түүнийг ахынх нь хамтаар саатуулсан юм. Роналдо де Ассис Морейра хэмээх нэрээр Парагвай улсын бичиг баримттай саатуулагдсан Рональдиног хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж Парагвайн хууль хүчний байгууллагынхан буруутгаж, Асунсьон хотын зочид буудлаас түүний төрсөн ах Робертогийн цуг баривчилсан юм. Сэжигтнүүдийг цагдаагийн […]

KOO.MN
Хөлбөмбөг

Неймар хамгийн олон гоол оруулсан Бразил тоглогч болов

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 29

Аваргуудын лигийн хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Шөвгийн 16-д өрсөлдөх багийн 12 нь тодроод байна. Шөвгийн 16-д шалгарсан: Аякс, Атлетико Мадрид, Барселона* Бавари Мюнхен, Борусси Дортмунд, Ювентус, Манчестер Сити, Манчестер Юнайтед, Порту*, Реал Мадрид*, Рома, Шальке *хэсгийн аваргууд Хасагдах шатанд өрсөлдөх боломжтой багууд: Интер Милан, Ливерпуль, Лион, Наполи, ПСЖ, Шахтёр Донецк, Тоттенхэм Европа лигт өрсөлдөх […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад803020130
2Япон*20343791
3БНСУ10122850
33Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.