
Д.Эрдэнэбилэгийн гурав дахь түрүү
“Хаврын Гран-при 2023” өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд БГД-ийн 40-р сургууль дээр боллоо. Сар орчмын дараа болох Монголын хүүхдийн спортын VII их наадам болон насанд хүрэгчдийн УАШТ-ий өмнөх томоохон сорилго болсон тус тэмцээнд нийт 93 тамирчин ухаанаа уралдуулсан. Хөдөө орон нутгаас Дорноговь, Архангай, Увс, Дархан-Уул, Төв, Хэнтий, Булган, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Баян-Өлгий, […]

