
Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо
Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээн 2023 оны зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнд 16 аймаг, 6 дүүргийн эрэгтэй 174, эмэгтэй 77 тамирчин ухаанаа уралдуулав. Тэмцээний дүн Эмэгтэй – Дэлгэрэнгүй дүн Эрэгтэй – Дэлгэрэнгүй дүн








