#измир

11 мэдээ

KOO.MN
Даам

“Измир 2019” төгсгөлийн 9-р тойрог

d.byambajargal·

ДАШТ-ий үндсэн төрөлд Монголын баг тамирчид алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртлээ. ДДХМ Э.Хүслэн 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор охидын 11-13 насны ангилалд түрүүллээ. ОХУ-ын Сандаара Апросимова түүнтэй адил оноотой тэмцээнээ дуусгасан ч коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр манай тамирчин алтан медалийн болзол хангасан юм. Залуучуудын ангилалд өрсөлдсөн “ганц дайчин” ДДХМ М.Шийравжамц маань ганцдсангүй, урамтай […]

KOO.MN
Даам

Э.Хүслэн дэлхийн аварга боллоо

d.byambajargal·

Тэмцээний охидын 11-13 насны ангилалд ДДХМ Энхболдын ХҮСЛЭН 15 оноо (6 хожиж, 3 тэнцсэн)-гоор аваргаллаа. Ийнхүү тэрбээр Монгол Улсаас зуун буудалт даамын үндсэн төрөлд дэлхийн аварга цолыг хүртсэн гурав дахь тамирчин боллоо. Өмнө нь 2007 онд Г.Гэрэлболд, 2016 онд М.Шийравжамц нар үндсэн төрлөөс алтан медаль хүртэж байв.

KOO.MN
Даам

М.Шийравжамц мөнгөн медаль хүртэв

d.byambajargal·

Туркт болж буй ДАШТ-ий 17-19 нас буюу залуучуудын ангилалд өрсөлдсөн ДДХМ Мөнхбаатарын ШИЙРАВЖАМЦ 13 оноо (4 хожиж, 5 тэнцсэн) авсан амжилтаар МӨНГӨН медалийн болзол хангалаа. Төгсгөлийн тойрогт тэрбээр ОХУ-ын Роман Лдоковтой тэнцсэн бол түүний гол өрсөлдөгч Анатолий Протодяконов Суринамын Bhagwandas, Arwien-ыг хожиж, ДАШТ-ий 5 дахь алтан медалиа хүртсэн байна. М.Шийравжамц нь 2016 онд мөн Измирт […]

KOO.MN
Даам

Анхны медалийг Б.Мишээл авчирлаа

d.byambajargal·

Туркийн Измир хотноо болж буй өсвөр, залуучуудын ДАШТ-ий охидын 8-10, 17-19 насны ангиллын дүн гарчээ. Монголын багийн анхны медалийг залуучуудын ангилалд тоглосон ОУИМ Б.Мишээл хүртлээ. Өнгөрсөн жил өсвөрийн 14-16 насны ангилалд мөнгөн медаль авч байсан тэрбээр энэ жил залуучуудын буюу 17-19 насанд ангилал ахиж оролцохдоо 8 тавилаас 11 оноо авч, хүрэл медалийн болзол хангасан байна. […]

KOO.MN
Даам

“Измир 2019” 7-р тойрог

d.byambajargal·

М.Шийравжамц ОХУ, Италийн тамирчдыг дараалан хожсоноор медалийн тавцанд гарах магадлал өндөртэй болж ирэв. Харин Б.Мишээл Польшийн Марта Банковска, Беларусийн Яна Якубович нарын хамтаар 10 оноотой тэмцээнийг тэргүүлж явна. Энэ насны охид 8 өрөг тоглох бөгөөд манай тамирчин сүүлийн тавилдаа ОХУ-ын Альбина Большаковатай оноолт таарчээ. Сахагийн Сандаара Апросимоватай “зуузай холбон” U-14 насны охидыг тэргүүлж буй Э.Хүслэнгийн […]

KOO.MN
Даам

“Измир 2019” 5-р тойрог

d.byambajargal·

Нас өгсөн залуучуудын ангилалд тоглож буй ОУИМ Б.Мишээл энэ жилийн 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Беларусийн Яна Якубовичийг хожсоноор 8 оноогоор тэмцээнийг тэргүүлж эхэллээ. ДДХМ Э.Хүслэн ээлжит ялалтаа байгуулж, мөн 8 оноотой Сахагийн хоёр охины хамтаар хүснэгтийн манлайд бичигдэж эхлэв. U-20 ангилалд ДДХМ М.Шийравжамц, U-14 ангилалд СМ Н.Лхагвадолгор, U-8 ангилалд ДМ Э.Даариймаа нар […]

KOO.MN
Даам

“Измир 2019” 4-р тойрог

d.byambajargal·

Энэ тойргийг Орос-Монголын тулаан болсон гэж тодорхойлж болно. Манай 8 тамирчин Москва, Башкир, Якутын даамчидтай таарч, 2 хожиж, 3 тэнцэн, 3 хожигджээ. Эдгээрээс ДАШТ-ий “дэвжээнд” гурав дахь удаагаа учраа таарсан дэлхийн 3 удаагийн аварга Анатолий Протодьяконов, 2016 оны дэлхийн аварга М.Шийравжамц нарын тоглолт анхаарлын төвд байсан. Тоглолт 2013, 2016 оны адил дахин тэнцээгээр өндөрлөсөн юм. […]

KOO.MN
Даам

“Измир 2019” 1-р тойрог

d.byambajargal·

ДАШТ-ий нээлтийн тоглолтод манай 22 тамирчин 10 хожиж, 9 тэнцэж, 3 хожигдлоо. Монголын багийн анхны ялалтыг ДМ Б.Лхагватогтох авсан. Энэ тойрогт U-13 насанд Н.Лхагвадолгор-М.Нарантуяа, Б.Сүхбат-С.Болор нар хоорондоо оноолт таарсан байна.

KOO.MN
Даам

Өсвөр, залуучуудын ДАШТ-д 22 даамчин өрсөлдөж байна

d.byambajargal·

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Турк улсын Измир хотноо эхэллээ. Тус тэмцээнд манай 22 тамирчин 4 насны ангилалд ухаанаа уралдуулж байна. Тамирчдадаа амжилт хүсье.