Дарангуйлагч Mуссолинигийн ачинцар мэргэжлийн хөлбөмбөгийн багтай гэрээ байгуулжээ
Италийн фашист дарангуйлагч Бенито Mуссолинигийн дөрөв дэх хүүгийн зээ хүү болох Романо Mуссолини Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн “Лацио” багтай гэрээ байгуулсан байна. Энэ жил 18 настай Романо өнгөрсөн хоёрдугаар сард Ром хотын багийн 19-өөс доош насны багт дуудагдаж , сүүлийн таван тоглолтын дөрөвт нь оролцсон юм. Харин одоо үндсэн багийн тоглогч болж, гурван жилийн гэрээ байгуулжээ. Романо өөрийн Инстаграм хуудсандаа гэрээ байгуулж байгаа зурагаа оруулан “Өөрийн хаанаас эхэлсэнээ сайн тунгаан бодож байна. Анхнымэргэжлийн гэрээгээ “Лацио” багтай байгуулсандаа болон энэ […]