Аваргуудын лигийн шигшээ тоглолт Португалд болно
Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Португалд зохион байгуулах боллоо. Зохион байгуулагчид Английн “Уэмбл” цэнгэлдэхэд хийхээр төлөвлөж байсан ч бодлоо өөрчилжээ. Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Туркийн Истанбул хотод зохион байгуулахаар анх төлөвлөсөн ч цар тахлын улмаас боломжгүй болсон билээ. Европын хөлбөмбөгийн холбооноос “Уэмбл” цэнгэлдэхэд зохион явуулахаар Английн Засгийн газар болон зохих хууль ёсны байгууллагад хүсэлт гаргасан юм. […]