Левандовскигүй “Байерн”-ы эсрэг Верраттигүй “ПСЖ” үзэлцэнэ
Ирэх жил Катар улсад зохиогдох ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж буурал тивийн хөлбөмбөг эргэн ирэхэд бэлэн боллоо. Шигшээ багийн цугларалт зарим клубэд гарз хохирол учруулжээ. Үүний нэг жишээ нь Италийн шигшээ багтаа дуудагдаад байсан “Парис Сен Жермайн” клубын хагас хамгаалагч Марко Верратти юм. Түүний хувьд коронавирусын халдвараар өвчилсөн нь тогтооджээ. Иймд тэрбээр лигийг тэргүүлэгч “Лилль” […]