
“Голландын робот” халз тулааны ялагч
Даамын дэлхийн аварга цолын төлөөх өрсөлдөөн Рул Бомстрагийн ялалтаар өндөрлөлөө. Нидерландын залуу их мастер даамын домгуудын нэг Александр Шварцманыг халз тоглолтод 17:11-ээр илүүрхэн, дэлхийн аварга цолыг гурав дахь удаа (2016, 2018, 2022)-гаа хүртлээ. Халз тулааны эхний хагас тэнцүүхэн өрнөсөн. Гурав дахь тавилд Шварцманд муугүй боломж гарч ирсэн бол зургаа дахь өрөгт Бомстра давуу байдалтай байсан. […]
