
Бөхчүүдийн сагс буюу “Регбол”
ОХУ-д бидэнд ойр байж болох спортын нэгэн төрөл бий. Уг спортыг регбол гэх ба сагсан бөмбөг, рагби, бөхийн барилдааны “нийлбэр” аж. Спорт зааланд сагсан бөмбөг тоглож буйтай төстэй ч бөмбөгөө залалгүй рагбитай адил булаацалдаж, хамгаалж, цагаригт довтолдог. Өөрөөр хэлбэл бөмбөгний төлөөх тэмцэл, хамгаалалтын үед рагби, бөхийн барилдааны элементүүд харагдаж байгаа нь сагсан бөмбөгөөс ялгарч байгаа юм. Оросын регболын холбооны тэргүүн Иван Андреев “ЗХУ-ын үед бөхчүүд үүнийг сагсан бөмбөгийн барилдаан” […]