
Даам сонирхогчид өрсөлдөв
Сүхбаатар аймгийн даамын холбооноос тавдугаар сарын 14-ний өдөр зуун буудалт даам сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Аймгийн БТСГ-т болсон тус тэмцээний аваргуудыг танилцуулбал: Эрэгтэй: У.Пүрэвбат (Баруун-Урт, 3-р сургууль, “Гангачуулган” клуб) Э.Энхбаатар (Мөнххаан) Б.Дугарлхам (Мөнххаан) Эмэгтэй: Х.Чаминчулуун (Уулбаян) Х.Мөнгөн-Өлзий (Баруун-Урт) Ш.Мөнхзул (Ш.Түмэнцогт)

