
Б.Пүрэвбаатар хоёр жил дараалан аваргалав
1969 оны улсын аварга, даамын спортын ууган мастеруудын нэг Ц.Сандууз агсны нэрэмжит “Зүтгүүрийн депо 2024” тэмцээн өнгөрсөн 2024 оны аравдугаар сарын 12-13-нд Төмөр замын дээд сургууль дээр боллоо. 43 дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 102 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд оролцогчдын 80 хувь нь өндөр зэрэгтэй (ОУИМ 2, ДДХМ 4, ДДХДМ 8, спортын мастер 26, дэд […]


