
А.Оюун багшийн нэрэмжит тэмцээн болов
Даамын спортын дэд мастер, Боловсролын тэргүүний ажилтан Авламын Оюуны нэрэмжит Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 2022 оны аравдугаар 8-нд Баруунбаян-Улаан суманд болж өндөрлөлөө. Тэмцээнд 6 сумын 100 гаруй даамчин 12 хүртэл, 12-17, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангиллаар үндсэн, блиц төрөлд өрсөлдөв. 12 хүртэлх нас. Охид Б.Сүлдномин (Баруунбаян-Улаан) Э.Мягмарнаран (Баруунбаян-Улаан) Б.Цэлмүүн (Хархорин) […]
