
Шагайн харваа: “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ
Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харвааны анхны төрөлжсөн “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ. Уг спортыг хүүхэд залуучуудад таниулах, судлах, тоглох зорилгоор байгуулагдсан уг төвд нэг дор 50 гаруй хүн тоглох боломжтой аж. Нээлтийн ажиллагаанд МУГЖ Д.Гүрсэд, Болор цомын эзэн Б.Баттулга, уртын дуучин М.Дорждагва, морин хуурч н.Балган зэрэг шагай сонирхогч […]