Япончууд олимпыг цуцлахыг хүсч байна

1713

Японы иргэдийн 80 орчим хувь нь энэ жилийн Токиогийн олимпыг цуцлэх эсвэл хойшлуулахыг хүсч байгааг тус улсын “Киодо Ньюс” агентлагаас гаргасан шинэ судалгаа харуулжээ. Судалгааны дүнг өчигдөр буюу энэ сарын 12-нд олон нийтэд танилцуулсан юм. Тус судалгаанд оролцогчдын 35.3 хувь нь олимпыг цуцлах нь зөв гэж үзсэн бол 44.8 хувь нь дахин нэг жилээр хойшлуулах хэрэгтэй гэж үзжээ.
Пүрэв гарагт Японы ерөнхий сайд Ёшихидэ Сүга Токио хотод олон нийтийн бэлэн байдал зарласан хэдий ч ард иргэд нь хэтэрхий оройтсон шийдвэр байлаа хэмээн бухимдсан байна.
ОУОХ-ны ахмад гишүүн Ричард Паунд “Тамирчдыг үе шаттайгаар коронавирусын вакцинд хамруулж, олимпын наадмыг энэ жил зохион байгуулах нь хамгийн бодитой арга зам байх болно” хэмээн “Скай Ньюс” агентлагт өгсөн ярилцлагийнхаа үеэр онцолсон юм.
ОУОХ олимпын өмнө аль болох олон тамирчдыг вакцинд хамруулахаар ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм.