Токио 2020

65 мэдээ

Олимпын медаль ба шагналууд
Токио 2020

Олимпын медаль ба шагналууд

d.byambajargal·

“Токио 2020” олимпын анхны алтан медальтан тодорлоо. Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд БНХАУ-ын Цянь Ян алтан медаль хүртсэн. Түүний шагналын медалийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах гардуулсан юм. Гэхдээ цар тахлын улмаас тамирчид өөрсдөө медалиа зүүх журам гарсан билээ. Медаль “Токио 2020” олимпын медалийн загварыг Жүничи Каваниши урласан юм. Медалийн загварыг мэргэжлийн хүмүүсээс гадна […]

О.Есүгэн 624 оноогоор 25-д жагслаа
Токио 2020

О.Есүгэн 624 оноогоор 25-д жагслаа

d.byambajargal·

“Токио 2020” олимпын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд О.Есүгэн өрсөлдлөө. Буудлагын энэ төрөлд нийт 50 тамирчин оролцсон юм. О.Есүгэн 624 оноогоор 25-д бичигдлээ. Ингэснээр финалын шатанд шалгарч чадсангүй. Хийн урт бууны 10 метрийн дасгалд Норвегийн Жеаннит Хегг 632.9 оноо авч тэргүүлсэн юм. Түүний араас БНСУ-ын хоёр, АНУ, Франц, БНХАУ, Швейцарь, ОХУ-ын тамирчид шилдэг […]

Ширээний теннисээр олимпын анхны ялалтаа авлаа
Токио 2020

Ширээний теннисээр олимпын анхны ялалтаа авлаа

d.byambajargal·

“Токио 2020”-д ширээний теннисээр монголчууд анх удаа хүч сорьж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ өрсөлдлөө. Б.Болор-Эрдэнэ урьдчилсан шатанд Тунисын Фадви Гарсиг 4:1 (5:11, 11:6, 12:10, 11:6, 11:7)-ээр хожлоо. Түүний дараагийн өрсөлдөгч нь Чилийн ахмад теннисчин Мария Паулина Вега байх юм. М.П. Вега энэ жил 37 настай, 2004 оны Афины олимпод эмэгтэйчүүдийн хос төрөлд улсаа […]

Олимпын нээлтийн талаарх товч мэдээлэл
Токио 2020

Олимпын нээлтийн талаарх товч мэдээлэл

d.byambajargal·

Өнөөдөр таван жил хүлээлгэсний эцэст зуны олимп нээлтээ хийнэ. Токиогийн олимпын цэнгэлдэхэд долдугаар сарын 23-нд орон нутгийн цагаар 20:00 (Улаанбаатарын цагаар 19:00) их наадмын нээлтийн үйл ажиллагаа болох юм. Олимпын наадмын шууд дамжуулалт дөрвөн цаг үргэлжилнэ. Энэ удаагийн олимпын шууд дамжуулалтыг Монголын телевизүүдийн холбоонд багтдаг 13 ТВ хамтарч зохион байгуулж буй. Наадмын нээлтийн үйл ажиллагааны […]

Токио, Парис, Лос Анжелес тэгээд Брисбэн
Токио 2020

Токио, Парис, Лос Анжелес тэгээд Брисбэн

d.byambajargal·

Олон улсын олимпын хорооны 138 дугаар чуулганаар 2032 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах хотыг зарлах байлаа. Одоогоос 11 жилийн дараа болох их наадмыг нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө Австралийн Брисбэн, Энэтхэгийн Ахмедабад, Индонезийн Жакарта, Катарын Доха, Германы Умард Райн-Вестфален муж, Испанийн Мадрид хот нэр дэвшсэн юм. Австраличууд 1956 оны зуны олимпыг Мельбурнд, 2000 оны […]

Угандагийн тамирчин цагаачлах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгджээ
Токио 2020

Угандагийн тамирчин цагаачлах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгджээ

d.byambajargal·

Цар тахлын үед зохиогдож буй Токиогийн олимп эхнээсээ л дуулиан дагуулж эхэллээ. Угандагийн хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Секитолеко Японд ажиллах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгдээд зугтжээ. 20 настай Жулиус Осака мужийн Изумисано хотоос 200 км зайд орших Нагоя хот руу хурдан галт тэрэгний тасалбар худалдаж авсныг албаныхан тогтоосон юм. Өнгөрсөн сард Японд ирсэн Угандагийн баг бүрэлдэхүүнээс […]

3х3: Бельги, Итали сүүлийн эрхийг атгалаа
Сагсан бөмбөг

3х3: Бельги, Итали сүүлийн эрхийг атгалаа

d.byambajargal·

Энэ сарын 4-6-нд Унгарын Дебрецен хотод 3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох сүүлийн эрхийн төлөө чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг өрсөлдсөн юм. 3х3 сагсан бөмбөгийн Токиогийн олимпод оролцох багууд тодорлоо. Сүүлчийн ганц эрхийн төлөө эрэгтэй, эмэгтэй чансаагаар шигшигдсэн тус бүр зургаан баг хүч сорьсон юм. ЭРЭГТЭЙ Тибо Вервурт шигшээ тоглолтод есөн оноо авч багаа […]

“Токио-2020” тойрсон сонин #1
Токио 2020

“Токио-2020” тойрсон сонин #1

d.byambajargal·

Ирэх долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Японы Токио хотноо болох Зуны олимпын ХХХII наадамд оролцох тамирчдын түрүүч нь өнөөдөр “Наран” улсад хөл тавилаа. Энэ анхдагчид бол Австралийн софтболын баг тамирчид юм. Долдугаар сарын 21-нд буюу Олимпын албан ёсны нээлтийн ажиллаганаас хоёр хоногийн өмнө (хөлбөмбөг, софтбол зэрэг зарим багийн спорт олимпын нээлтээс өмнө тэмцээн нь […]

Японд олимпод оролцох тамирчдыг вакцинжуулна
Токио 2020

Японд олимпод оролцох тамирчдыг вакцинжуулна

d.byambajargal·

“Токио 2020” олимпын наадамд оролцож буй тамирчид, дасгалжуулагч болон ажилчид өнгөрсөн мягмар гарагаас АНУ-ын “Пфайзер”-ийн эхний тун вакциныг хийлгэхээр болсон байна. Японы төлөөлөгчдийн төв байр, үндэсний зургаан холбооноос нийтдээ 200 орчим гишүүн Токио дахь “Үндэсний Бэлтгэлийн Төв”-д эхний тунгаа хийсэн, мөн баг болон ажиллаж байгаа эмч нар нийтдээ 600 тамирчин, 1000 дасгалжуулагч, туслах ажилтнуудад долдугаар […]

3х3 сагсан бөмбөгийн багийн сүүлийн найдвар Унгарт
Токио 2020

3х3 сагсан бөмбөгийн багийн сүүлийн найдвар Унгарт

d.byambajargal·

Өнгөрөгч долоо хоногт “ФИБА 3×3” сагсанбөмбөгийн олимпын эрх олгох тэмцээн Австрийн Грац хотод болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсын баг “A” хэсэгт багтан Чех, Турк, Бразил, Польш зэрэг улсын шигшээ багтай учраа таарсан билээ. Тэмцээний нээлтийн тоглолтоо дэлхийн аваргын хүрэл медальт Польшийн багийн эсрэг хийж 22:18 харьцаатай буулган авч эхний хожлоо байгуулсан. Харин дараа нь […]

Чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлав
Токио 2020

Чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлав

d.byambajargal·

Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар “Нур-Султан-2019” ДАШТ, энэ жилийн Алматын Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнүүдээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдвэрлэлээ. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг […]

“Токио 2020”-ыг эсэргүүцэв
Токио 2020

“Токио 2020”-ыг эсэргүүцэв

d.byambajargal·

Хоёрхон сарын дараа буюу ирэх долдугаар сарын 23-нд нээлтээ хийх “Токио 2020” олимпыг япончууд эсэргүүцсэн хэвээр байна. Цар тахлын шинэ давалгаа эрчээ авч вакцинжуулалтын явц муу явагдаж байгаа тул иргэдийн итгэл алдарч эхэлжээ. Олимпыг эсэргүүцэгчдийн зүгээс тэмцлээ үргэлжлүүлэн Change.org цахим хуудсаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Эсэргүүцэлд цахимаар нэгдсэн хүний тоо 376 мянгад хүрсэн аж. Олимпыг […]

Р.Гантөгс Токио-2020 олимпын Бамбарын буухианд оролцоно
Мэдээ

Р.Гантөгс Токио-2020 олимпын Бамбарын буухианд оролцоно

d.byambajargal·

Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар аян замдаа гарсан байгаа. Олимпын бамбар гуравдугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн. Фүкүшимагаас эхэлсэн нь ч учиртай. 2011 онд энд болсон газар хөдлөлт, цунамигийн уршгаар олон хүн амь насаа алдсан. Энэ мужаас гараагаа эхлэж байгаа нь Фүкүшима […]

Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг нэмнэ
Мэдээ

Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг нэмнэ

d.byambajargal·

Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, Олимп, Паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор Олимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, Үндэсний хорооны гишүүн Засгийн газрын гишүүд, агентлагын дарга, Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Ц.Шаравжамц, […]