3х3 сагсан бөмбөгийн багийн сүүлийн найдвар Унгарт

1140

Өнгөрөгч долоо хоногт “ФИБА 3×3” сагсанбөмбөгийн олимпын эрх олгох тэмцээн Австрийн Грац хотод болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсын баг “A” хэсэгт багтан Чех, Турк, Бразил, Польш зэрэг улсын шигшээ багтай учраа таарсан билээ. Тэмцээний нээлтийн тоглолтоо дэлхийн аваргын хүрэл медальт Польшийн багийн эсрэг хийж 22:18 харьцаатай буулган авч эхний хожлоо байгуулсан. Харин дараа нь Туркийн шигшээ багийн эсрэг хийж 21:13-аар хожсон ч Чех, Бразилын багт дараалан хожигдсоноор хэсгээсээ шалгарч чадаагүй.

Гэхдээ манай улсын шигшээ багийн хувьд олимпыг зорих зам энэ хүрээд дуусахгүй. Тодруулбал, энэ сарын 4-нд Унгар улсад “Фиба 3×3” сагсанбөмбөгийн олимпын эрх олгох тэмцээн болно. Энэхүү тэмцээнд Монгол улсын шигшээ баг оролцохоор бэлтгэлээ базааж буй. Тус тэмцээнд түрүүлсэн баг нь олимпын наадамд оролцох эрх авах юм. Шигшээ баг маань энэ удаа Унгар болон Румынтай нэг хэсэгт багтсан ажээ.

Тоглолтын хуваарь: 06 сарын 6-ны шөнө:

  • Монгол – Румын “00:25”
  • Монгол – Унгар “02:35”

Б.Хишигт