Угандагийн тамирчин цагаачлах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгджээ

07/17/2021 Нийтлэгч: 99

Цар тахлын үед зохиогдож буй Токиогийн олимп эхнээсээ л дуулиан дагуулж эхэллээ. Угандагийн хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Секитолеко Японд ажиллах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгдээд зугтжээ. 20 настай Жулиус Осака мужийн Изумисано хотоос 200 км зайд орших Нагоя хот руу хурдан галт тэрэгний тасалбар худалдаж авсныг албаныхан тогтоосон юм.

Өнгөрсөн сард Японд ирсэн Угандагийн баг бүрэлдэхүүнээс хоёр хүн ковидын вирустай болох нь тогтоогдсон билээ. Ж.Секитолекогийн хувьд багийнх нь гишүүдээс олимпод оролцох боломжгүй болсон тохиолдолд орлох зорилгоор дасгалжуулагчийн хамт ирсэн ч энэ сарын 20-нд нутаг буцах хуваарьтай байсан аж. Тэрбээр нутаг буцах хүртлээ ПСР шинжилгээ өгөх ёстой байсан юм. Гэвч шинжилгээ өгөх өрөөнд ирээгүй тул зочид буудлынх нь өрөөг шалгатал бичиг үлдээгээд зугтсан болохыг тогтоожээ.

Жулиус Секитолеко

Ж.Секитолекогийн зугтсан байж болзошгүй гэх Нагоя хотод өнгөрсөн оны хүн амын тооллогоор 150 гаруй угандачууд амьдардаг аж.

“Токио 2020” олимпыг хорио цээрийн хатуу журмын дагуу зохион байгуулж буй. Цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор оролцогчдын хөдөлгөөнийг хязгаарлаж, зөвхөн зөвшөөрсөн газраар явах эрхтэй юм.

Сүүлд нэмэгдсэн

Олимпын нээлтийн талаарх товч мэдээлэл

Өнөөдөр таван жил хүлээлгэсний эцэст зуны олимп нээлтээ хийнэ. Токиогийн олимпын цэнгэлдэхэд долдугаар сарын 23-нд орон нутгийн цагаар 20:00 (Улаанбаатарын… Дэлгэрэнгүй …

Хэн хожив?

Ердөө 18 настай хэний ч сайн мэдэхгүй Грек хүүг Милоуки бакс баг 2013 оны драфтын 15-р сонголтоор авч байлаа. Тиймээ… Дэлгэрэнгүй …

Токио, Парис, Лос Анжелес тэгээд Брисбэн

Олон улсын олимпын хорооны 138 дугаар чуулганаар 2032 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах хотыг зарлах байлаа. Одоогоос 11 жилийн… Дэлгэрэнгүй …

Дэлхийн аварга ярьж байна

Дэлхийн аварга цолыг 54 насандаа тав дахь удаагаа хүртсэн Оросын их мастер Александр Шварцман сэтгэгдлээ хуваалцаж байна. Энэ агуу даамчин… Дэлгэрэнгүй …

Угандагийн тамирчин цагаачлах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгджээ

Цар тахлын үед зохиогдож буй Токиогийн олимп эхнээсээ л дуулиан дагуулж эхэллээ. Угандагийн хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Секитолеко Японд ажиллах… Дэлгэрэнгүй …