Дүрвэгсдийн найдвар Асиф Султани

04/17/2021 Нийтлэгч: 128
Асиф Султани
Асиф Султани

“Хулгайч нар биднийг зогсоож нүүрэнд минь буу тулгаад бүх зүйлийг маань дээрэмдэж байхад дөнгөж долоохон настай байсан би үнхэлцэгээ хагартал айсан.”


Асиф Султани хазара гэр бүлийн хамт дайны хөлд нэрвэгдэн Афганистаны хэлмэгдүүлэлтээс зугтаж амьдардаг байжээ. Тухайн үеийн дурсамж тийм ч их байдаггүй ч зарим нь түүний ой санамжид тод томруунаар үлдсэн юм. Гэр бүлээрээ Иранд орогнол хүсч ирэхэд нь “толгой хорогдож” болох газар шиг санагдсангүй. Энэ талаар А.Султани “Бидэнд бичиг баримт гэхээр зүйл байгаагүй болохоор илт гадуурхаж байсан. Би үргэлж дээрэлхүүлдэг байснаа маш тод санаж байна. Хүмүүс намайг өршөөл гуйх хүртэл минь цохиж, өшиглөж бүр нүүр рүү минь нулимдаг байсан” гэж ярьжээ.

Асиф Султани хүүхэд байхдаа (гол) гэрийнхээ арийн дожод найзуудын хамт бэлтгэл хийж байгаа нь


А.Султани өөрийгөө хамгаалахын тулд тулааны урлагаар хичээллэх болов. Түүний хүсэл эрмэлзэлийг өдөөж өгдөг байсан хүн бол аав нь байлаа. Өөрийгөө хамгаалах энэ хүсэл нь түүнийг “Токио 2020” олимпод дүрвэгсдийн багт өрсөлдөх боломжтой болгожээ.
Бичиг баримтгүй тул А.Султани орон нутгийн дожод хичээллэх хориотой байсан тул арын хашаандаа бэлтгэл хийдэг байв.

“Миний зүрх шимширч байлаа учир нь миний амьдралд каратегаас өөр зүйл байгаагүй. Би хэдэн найзуудаа цуглуулаад өдөржин Брюс Лигийн кино үзэж, түүнийг дуурайдаг байсан. Манай бэлтгэлийн заал гоё тансаг байгаагүй ээ. Гэхдээ бидэнд мөрөөдөл, итгэл найдвар байлаа”

А.Султани бага насныхаа амьдралыг дурссан нь

Түүний амжилтад хүрэх зам дардан байгаагүй. Афганистан руу цөлөгдөж, жижиг буудлын умгар өрөөнд хоригдож байхдаа 16 настай хүүгийн мөрөөдөл нурахад ойрхон байв. Энэ тухай нэгэн ярилцлагадаа “Цонхоор харах болгонд том буу үүрсэн хүмүүс гудамжаар дүүрэн холхидог байсан болохоор маш их айдаг байлаа. Учир нь Афганистанд хазара үндэстэнийг олон жил хэлмэгдүүлсэн” гэж ярьж байв.
Хэдэн долоо хоногийн дараа тэрбээр 100 гаруй хүмүүстэй жижиг усан онгоцонд суугаад Индонезиор дамжин Австрали руу явжээ. Гэвч энэ аялал бодсон шиг нь сайхан санагдсангүй. Завиний хөдөлгүүр гэнэт ажиллахаа больж, далайн голд нам зогсов. Хүмүүс уйлж, залбирч тэр ч бүү хэл ус руу үсрэх гэж оролдож байлаа. Олон цагийн турш ийм байдалтай байсан хэдий ч бурхан тэнгэр ивээж эх газарт аюулгүй хүрчээ.


А.Султани өсвөр насныхаа ихэнх хугацааг цагдан хорих төвд өнгөрүүлсэн юм. Гэхдээ шинэ тивд эхлүүлсэн амьдрал нь түүнд боломж өгсөн. Австралийн ахлах сургуульд элсэн орж, хичээлийнхээ хажуугаар өдөрт хоёр удаа каратегийн бэлтгэл хийдэг байлаа.

ОУОХ-ноос Риогийн олимпоос эхлэн дүрвэгсдийн баг бүрдүүлж, олон орноос дүрвэсэн тамирчид анх удаа жагсан их наадамд оролцох болов. Эндээс А.Султани шинэ зорилготой болсон нь Токиогийн олимп байлаа. Дүрвэгч байх нь түүний сонгосон зам биш. Түүнд олимпод ороод түрүүлэх нь чухал биш. Харин түүн шиг дүрвэж яваа олон хүүхэд, үеийнхээ залууст итгэл найдварын оч өгдөг хүн нь байхыг хүсдэг аж.

Сүүлд нэмэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ өндөрлөлөө

Унгарын Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ амжилттай болж өнгөрлөө. Таван тивийн 118 орноос 661 жүдоч (эрэгтэй 383, эмэгтэй 278) энэ… Дэлгэрэнгүй …

Лукаку: Энэ тоглолтыг Эриксенд зориуллаа

Уэльс 1:1 Швейцарь  Энэ өдрийн эхний тоглолтыг өнгөрөгч Европийн аваргын хамгийн том шуугианыг дэгдээсэн Уэльсийн шигшээ баг швейцарчуудын эсрэг хийлээ…. Дэлгэрэнгүй …

Туркийн шигшээ баг

KOO.MN уншигчдадаа зориулж 2021 оны 6 сарын 11-ээс 7 сарын 11-ний хооронд болох XVI дахь удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээнд… Дэлгэрэнгүй …

Кристиан Эриксен ухаан оржээ

“Евро 2020” хөлбөмбөгийн Европын АШТ-ий “B” хэсгийн Дани, Финляндын тоглолт цуцлагдлаа. Данийн шигшээ багийн Кристиан Эриксен тоглолтын эхний хагасын төгсгөлд… Дэлгэрэнгүй …

Нэйт Диаз хэвлэлийн бага хурал дээр марихуана татаж дуулиан дэгдээв

Энэ бол Нэйт Диаз. Тэр дүрмэнд баригдах дургүй, дураараа бас заримдаа ичгүүргүй. Калифорнийн уугуул Нэйт Диаз тун удахгүй UFC-д эргэн… Дэлгэрэнгүй …