“Токио-2020” олимптой холбоотой 100 баримт 51-75

05/03/2021 Нийтлэгч: 40
"Токио-2020" олимп, 100 баримт
"Токио-2020" олимп, 100 баримт

Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах Япон улс болон олимпийн тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ын хоёр дахь цувралыг хүргэж байна.

Олимпийн наадам эхлэхээс 100 өдрийн өмнө зохион олон ОУОХ-ноос нийтэлсэн “Токио-2020” зуны олимпийн наадмын талаарх 100 баримт мэдээллийг МҮОХ-ны орчуулж нийтэлсэнээр хүргэе.

Нэгдүгээр хэсэг: Баримт 1-25 (унших)

Хоёрдугаар хэсэг: Баримт 26-50 (унших)

Гуравдугаар хэсэг: Баримт 51-75

51. Аргентин улс нь Афин-2004 Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд одоогоор анхны болон цорын ганц алтан медаль хүртсэн түүхтэй.

52. Рио-2016 Олимпийн наадамд Дүрвэгсдийн баг анх удаа оролцсон бөгөөд Токио-2020 наадамд өрсөлдөх тэдний бүрэлдэхүүн эцэслэн тодроогүй байна.

53. Рио-2016 Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний үеэр Неймар хамгийн хурдан гоолын эзэн болсон бөгөөд Бразил – Гондурасын хагас шигшээ тоглолт эхэлмэгц 14 секундэд айлын хаалганд бөмбөг оруулж, шинэ рекорд тогтоосон юм.

54. Эрэгтэйчүүдийн 1,500 м-ийн гүйлтийн 3.26.00 секунд дээд амжилтыг Марокко улсын тамирчин Хишам Эль-Геррүж 1998 онд тогтоожээ.

55. Олимпийн наадамд анх удаа скейтбоүрдийн төрөл багтаж, гудамжны бa паркийн гэсэн 2 ангилалд аваргаа тодруулна.

56. Ширээний теннисийг анх “пинг понг”, “вифф вафф”, “ флим флам” хэмээн олон янзаар нэрлэдэг байжээ.

57. Сербийн теннисчин Новак Жоковичийн спортын замналд дутагдаж буй ганц цол хэргэм нь олимпийн аварга юм. Тэрбээр Бээжин-2008 олимпийн наадамд хамгийн өндөр амжилтаа үзүүлж, хүрэл медаль дээр буужээ.

58. Тэртээх Афин-1896 орчин үеийн анхны олимпийн хөтөлбөрт багтсан есөн спорт болох хөнгөн атлетик, дугуй, туялзуур сэлэм, гимнастик, хүндийг өргөлт, чөлөөт бөх, усанд сэлэлт, теннис, буудлага нь Токио- 2020 наадмын хөтөлбөрт албан ёсоор багтжээ.

59. Эмэгтэйчүүдийн гурвын харайлтын дээд амжилт 15.50 м бөгөөд Украины тамирчин Инесса Кравец 1995 онд тогтоожээ.

60. Токио-2020 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны Ерөнхийлөгч Хашимото Сейко нь өвөл , зуны нийт 7 олимпийн наадамд гүйлтийн тэшүүр, дугуйн налуу тойргийн уралдаанд тус тус оролцож байжээ.

61. Токио-2020 наадмын онцлох тэмдэг нь “ Олон талт онцлог ялгаатай байдлын нэгдэл нягтрал ” гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд тус наадмын үеэр дэлхий дахины онцлог ялгаатай, олон талт хэвшилт байдлыг нэгэн дээвэр дор нэгтгэх гэсэн үзэл санааг түгээх чин хүсэл эрмэлзэлтэй.

62. Токио-2020 олимпийн наадамд гудамж талбайд хичээллэх бүрэн боломжтой 3 спортын авсаархан төрлийг шинээр нэмсэн нь дугуйн BMX чөлөөт үзүүлбэр, скейтбоүрд, 3х3 сагсан бөмбөг юм.

Монгол улсын эмэгтэй шигшээ баг түүхэндээ анх удаа сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцоно.

63. Олимпийн түүхэнд анх удаа спортын төрлүүдийн пиктограм дүрслэлийг хөдөлгөөнт хэлбэрт оруулжээ.

64. Барселона-1992 олимпийн наадмаас эхлэн хөлбөмбөгийн төрөлд 23-аас доош насны тамирчдыг оролцуулах, гэхдээ нэг багт 23-аас дээш насны мэргэжлийн гурван хөлбөмбөгч мэдүүлэхийг зөвшөөрдөг болсон юм. Гэвч Токио-2020 олимпийн наадам нэг жилээр хойшилсонтой холбогдож, энэ олимпийн насны хязгаарыг 24 болгож өөрчилсөн байна.

65. Олимпийн 4 удаагийн аварга, АНУ-ын Саймон Байлес нь гимнастикийн түүхэнд хамгийн олон медальт тамирчин юм. Тэрбээр олимпоос гадна ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ.

66. Афин-2004 наадмаас хойш Ямайкийн домогт ойрын зайн гүйгч Усайн Болтгүй анхны Олимп болно.

67. Токио гэдэг үг нь япон хэл дээр “Зүүн нутгийн нийслэл” гэсэн утгатай.

68. Жүдо бөхийн төрлөөр Япон улс Олимпийн наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн. 1964 онд жүдо бөх олимпийн төрөлд багтсанаас хойш Наран улсын үе үеийн жүдочид 36 алт, 18 мөнгө, 18 хүрэл медаль. нийт 72 медаль хүртжээ.

69. Токио усан спортын төв нь шинээр баригдсан 8 спортын ордны хамгийн “отгон” нь бөгөөд 2020 оны 02 дугаар сард ашиглалтад оржээ.

70. Байт харвааны төрөлд тамирчин болон бай хоорондын зай нь 70 м байдаг.

71. Токио-2020 олимпийн наадмын хөтөлбөрт 5 шинэ төрөл багтсаны нэг нь спорт авиралт юм. Уг спорт нь хадны, хурдны, техникийн гэсэн гурван төрөлтөөс бүрдэнэ.

72. Тамирчдын тосгонд 26,000 ширхэг ор засна. Олимп болон Паралимпийн түүхэнд анх удаа бараг бүх орыг сэргээгдэх түүхий эдээр бүтээжээ.

73. Арван хоёр настай Сирийн тамирчин Хенд Заза ширээний теннисний төрлөөр өнгөрөгч оны 3 дугаар сард 11 настайдаа олимпийн эрхийн бичгээ өвөртөлжээ. Тэрбээр Токио-2020 Олимпийн наадмын хамгийн залуу тамирчнаар тодорно.

74. Дугуйн уралдааны зам нь маш олон өгсүүр уруу бүхий маршрут тогтоосноороо онцлог хүндрэлтэй. Эмэгтэйчүүдийн уралдааны замын өндрийн дээд түвшин нь 2,692 м бол эрэгтэй төрөлд 4,865 м байна.

75. Токио хот анх Эдо нэртэй байжээ. 1868 онд Япон улсын нийслэлээр өргөмжилснөөр Токио хот гэж албан ёсоор нэрлэсэн байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо

Сүүлд нэмэгдсэн

“KING TUG”-ийн тулааны тов тодорлоо

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт “King TUG” Нямбаярын Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа 2021… Дэлгэрэнгүй …

“Токио-2020” олимптой холбоотой 100 баримт 76-100

Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах Япон улс болон олимпийн тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ын хоёр дахь цувралыг хүргэж байна…. Дэлгэрэнгүй …

UFC VEGAS 26: Доналд “Ковбой”Серроне хоёр жилийн дараа дахин ялах уу?

UFC-тэй хийсэн гэрээнд заасны дагуу сүүлийн удаа тулалдахаар бэлтгэж байсан Диего Санчесийн гэрээг холбооноос өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цуцалсан билээ. Харин түүний өрсөлдөгч… Дэлгэрэнгүй …

Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн финал: Челси – Барселона

УЕФА-гийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн шигшээд шалгарсан “Челси”, “Барселона”-гийн тоглолт Шведийн Готенбургын “Гамла Уллеви” цэнгэлдэхэд болно. Хоёр багийн аль нь ч… Дэлгэрэнгүй …

Хоккейн өсвөрийн ДАШТ: Хагас шигшээд оролцох багууд тодорлоо

22 дахь удаагийн Хоккейн өсвөрийн ДАШТ АНУ–ын Техас мужид зохиогдож байгаа билээ. Тавдугаар сарын дөрөвний өдөр шөвгийн дөрөвт үлдсэн багуудын… Дэлгэрэнгүй …