А.Шварцман тав дахиа, М.Ноговицына анх удаагаа ДАШТ-д түрүүллээ

07/17/2021 Нийтлэгч: 34

Эстонийн нийслэл Таллин хотноо даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. 19 орны 56 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний ялагчаар ОХУ-ын даамчид тодорлоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 40 даамчин 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж, хэсэг тус бүрээс шалгарсан 3, нийт 12 тоглогч шувтаргын шатанд дэлхийн аварга цолын төлөө өрсөлдсөн юм. Хэдийгээр дэлхийн аварга А.Георгиев, А.Чижов, супер их мастер А.Балякин, Нжофанг нар ирээгүй ч хэсгийн тоглолтууд маш өрсөлдөөнтэй болсон. Г.Валнерис, Ю.Аникеев, А.Калмаков, Н.Самб, А.Шайбаков нарын шилдгүүд финалд шалгарч чадаагүй нь үүнийг илтгэнэ. Манай тамирчин ДДХМ Ц.Сүхбатын хувьд 2 хожиж, 7 тэнцсэн амжилтаар хэсэгтээ IV байр эзэлсэн юм. Оноо өндөртэй яваа нэгнээ дээш гаргах африк даамчдын зохион байгуулалттай төлөвлөгөөний “золиос” болсон нь харамсалтай. Хэсгийн тоглолтод Голландын даамчид бусдаас хол тасархай амжилт үзүүлснийг тэмдэглэх хэрэгтэй.

Тэгвэл хашир туршлагатай Оросын их мастерууд гол хүчээ шигшээ тэмцээнд л нөөж байсан гэлтэй. А.Шварцман финалд Латвийн Р.Випулис, Голландын Ж.Сламп, Кот д’Иваурын Ж.Атсе нарыг хожиж, бусад өрсөлдөгч нартайгаа оноо хувааснаар 14 оноогоор тэргүүлж, 54 насандаа дэлхийн аварга аварга цолыг тав дахь удаагаа хүртлээ. Москвагийн гроссмейстер Таллинд одтой нааддаг уламжлалтай бөгөөд 2011 Европын блицийн АШТ-д түрүүлж, 2017 онд дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болж байв. Мөнгөн медалийг Оросын их мастер А.Гетманский 13 оноогоор хүртсэн. Тэрбээр сүүлээсээ өмнөх тавилд гол өрсөлдөгчдийн нэг Я.Гронендейкийг хожиж, чухал ялалт байгуулсан юм. Дэлхийн хошой аварга Рул Бомстрагийн хувьд гурав дахь удаагаа (2013, 2015, 2021) хүрэл медаль хүртлээ. Хэдий “түрүү үзүүр” булаацалдаж чадаагүй ч түүнийг 2021 оны дэлхийн аваргатай ирэх жил халз тоглуулах шийдвэрийг FMJD-ээс гаргажээ. Р.Бомстра – А.Георгиев нарын халз тоглолт цар тахлын улмаас хойшлогдсон учраас ийм шийдвэр гаргаж байна хэмээн ойлгож болох ч 2019 оны дэлхийн аварга А.Георгиев хохирогч болоод үлдэх нь. Тэмцээний 3-6 дугаар байрыг Я.Гронендейк, М.В.Айзендорн, В.Сипма нарын голландчууд эзэлсэн.  

Харин тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 16 даамчин тойргийн журмаар өрсөлдсөн. Эрчүүдээс ялгаатай нь өнөө цагийн хамаг л хүчтэй их мастерууд бүгдээрээ Таллинд ирсэн байлаа. Европын аварга, түргэн тоглолтын ДАШТ… гээд дэлхийн аваргаас бусад бүхий л томоохон тэмцээнд түрүүлж үзсэн Орос-Сахагийн их мастер М.Ноговицына 9 хожиж, 6 тэнцсэн амжилтаар анх удаагаа насанд хүрэгчдийн дэлхийн аваргын классик ангилалд түрүүлэв. Тэрбээр тэмцээн өндөрлөхөөс нэг тойргийн өмнө аваргын болзлоо хангасан юм. Хэдхэн сарын өмнө дуулиан шуугиантайгаар халз тоглолтод ялж, долоо дахь удаагаа дэлхийн аварга болсон ОХУ-ын Т.Тансыккужина ДАШТ-ий дөрөв дэх (2006, 2008, 2015, 2021) мөнгөн медалиа хүртсэн бол Украины “нүүр царай” В.Мотричко хүрэл медалийн эзэн болсон. ДАШТ-д анх удаагаа оролцсон манай тамирчин Б.Мишээл 13 оноогоор XI, гурав дахь удаагаа оролцож буй М.Нямжаргал 10 оноогоор XIII байр тус тус эзэллээ.         

Тэмцээний дүн

Эрэгтэй

Эмэгтэй

Сүүлд нэмэгдсэн

Олимпын нээлтийн талаарх товч мэдээлэл

Өнөөдөр таван жил хүлээлгэсний эцэст зуны олимп нээлтээ хийнэ. Токиогийн олимпын цэнгэлдэхэд долдугаар сарын 23-нд орон нутгийн цагаар 20:00 (Улаанбаатарын… Дэлгэрэнгүй …

Хэн хожив?

Ердөө 18 настай хэний ч сайн мэдэхгүй Грек хүүг Милоуки бакс баг 2013 оны драфтын 15-р сонголтоор авч байлаа. Тиймээ… Дэлгэрэнгүй …

Токио, Парис, Лос Анжелес тэгээд Брисбэн

Олон улсын олимпын хорооны 138 дугаар чуулганаар 2032 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах хотыг зарлах байлаа. Одоогоос 11 жилийн… Дэлгэрэнгүй …

Дэлхийн аварга ярьж байна

Дэлхийн аварга цолыг 54 насандаа тав дахь удаагаа хүртсэн Оросын их мастер Александр Шварцман сэтгэгдлээ хуваалцаж байна. Энэ агуу даамчин… Дэлгэрэнгүй …

Угандагийн тамирчин цагаачлах хүсэлтэй байгаагаа бичгээр мэдэгджээ

Цар тахлын үед зохиогдож буй Токиогийн олимп эхнээсээ л дуулиан дагуулж эхэллээ. Угандагийн хүндийн өргөлтийн тамирчин Жулиус Секитолеко Японд ажиллах… Дэлгэрэнгүй …