Мэдээ

201 мэдээ

В.Думеш ахмадын ДАШТ-ээс гурван алтан медальтай
Даам

В.Думеш ахмадын ДАШТ-ээс гурван алтан медальтай

d.byambajargal·

Латвийн нийслэл Ригад ахмадын ДАШТ болж өндөрлөлөө. Тэмцээний үндсэн төрлийн ялагчаар эмэгтэй 60+ насанд Виталия Думеш (Нидерланд), 70+ насанд Зинаида Александрова (Израиль), эрэгтэй 70+ насанд Владимир Вигман (Латви), 80+ насанд Фиделе Нимби (Франц) нар тодорсон байна. Рапид, блиц төрөлд эрчүүдээс Хейн Мейер (Нидерланд), эмэгтэйчүүдээс Виталия Думеш нар хоёуланд нь аваргалжээ. Үндсэн төрөл – https://results.fmjd.org/tournaments/2025/f_967/list_of_players.html Рапид […]

Б.Анужин хоёр дараалан хожив
Даам

Б.Анужин хоёр дараалан хожив

d.byambajargal·

Карибын тэнгисийн эрэгт болж буй эмэгтэйчүүдийн ДАШТ-ий гурав, дөрөвдүгээр тойргийн тоглолтод Б.Анужин дараалан ялалт байгуулав. Тэрбээр нутаг нэгт ДДХДМ Ц.Цацрал, өсвөрийн ангилалд дэлхий, Европын аварга болж байсан ДДХМ Мальвине Мисане нарыг хожсон байна. Манай тамирчин тавдугаар тойрогтоо тэмцээнийг тэргүүлж яваа Хятадын ОУМ Г.Саяатай тулна. Хоёр дахь зурган дээрээс Б.Анужин (хараар тоглосон)-гийн Латвийн тамирчныг хожсон цохилтыг […]

Эмэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ
Даам

Эмэгтэйчүүдийн ДАШТ эхэллээ

d.byambajargal·

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн Тринидад ба Тобаго улсад эхэллээ. 11 орны 18 тамирчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд манай улсаас 2024 оны Ази тивийн АШТ-ий алтан медальт ОУИМ Б.Мөнхжин, хүрэл медальт ДДХМ Б.Анужин, Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан нийлбэр оноогоороо ДДХДМ Ц.Цацрал нар өрсөлдөж байна. Өчигдөр эхэлсэн нээлтийн тоглолтод Ц.Цацрал дэлхийн 5 удаагийн […]

МБАТС-ын наадмын статистик
Бусад

МБАТС-ын наадмын статистик

d.byambajargal·

Баянхонгор аймагт зохиогдсон Монголын бүх ард түмний спортын XVI их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээний ялагчаар М.Нямжаргал (БГД), Ц.Отгонбилэг (ХУД) нар тодорсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Их мастер Нямжаргалын хувьд сүүлийн хоёр наадамд дараалан аваргалаад байна. Харин цөөнгүй жилийг хилийн чанадад өнгөрүүлсэн Олон улсын мастер Отгонбилэг Улаанбаатар хотын АШТ, дэлхийн аварга Г.Дэлгэрмаагийн нэрэмжит […]

М.Нямжаргалын дараалсан түрүү
Даам

М.Нямжаргалын дараалсан түрүү

d.byambajargal·

Монголын бүх ард түмний XVI их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн 2025 оны 9-р сарын 18-20-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохиогдлоо. Швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад: Эрэгтэйчүүдийн ангилалд  1. Ц.Отгонбилэг (Хан-Уул дүүрэг)  2. Ц.Сүхбат (Баянгол дүүрэг, Алдар спорт хороо) 3. Г.Гэрэлболд (Багахангай дүүрэг) Эмэгтэйчүүдийн ангилалд 1. М.Нямжаргал (Баянгол дүүрэг)  2. Б.Анужин (Баянзүрх дүүрэг) 3. […]

“Жагсаалын дарга”
Даам

“Жагсаалын дарга”

d.byambajargal·

МБАТС-ын XVI наадам. Эрэгтэй ангилал. 1-р тойрог. СМ У.Дэлгэрбаяр – ОУИМ Д.Баттулга 0:2.Даамыг нь барихаар 45.26-21 хэмээн цагааны анзааргагүй хийсэн нүүдлийн хариуд их мастер 45…3-8 46.12×14 15-20 47.14×25 11-17 48.21×12 49×24 гэж цохилт хийгээд, улмаар 49.40-34 24-47 50.35-30 6-11 51.48-42 47×40 хожсон юм. Даамаар олон хүүг нэг шугаманд хорихыг даамчид “Жагсаалын дарга” хэмээн нэрлэдэг билээ. […]

“Спартакиад”-ын шигшээ тэмцээн эхэллээ
Даам

“Спартакиад”-ын шигшээ тэмцээн эхэллээ

d.byambajargal·

Монголын бүх ард түмний спортын XVI их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн өнөөдөр Баянхонгор аймагт эхэлж байна. Энэхүү наадам нь 1961, 1963, 1967, 1971, 1975, 1979, 1983, 1987, 1992, 2000 онуудад Монголын бүх ард түмний спартакиад нэрээр зохиогдож байсан бөгөөд үүнээс хойш нэрийг нь Монголын бүх ард түмний спортын их наадам болгон өөрчилж, 2004, […]

Б.Мөнхжин гурван жил дараалан түрүүлэв
Даам

Б.Мөнхжин гурван жил дараалан түрүүлэв

d.byambajargal·

Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд боллоо. Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороон дээр болсон 18 дахь удаагийн тус тэмцээнд 12 их, дээд сургуулийн 20 гаруй тамирчин хоёр ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээнийг Д.Бямбасүрэн захиралтай “Дүүрэн даян хайрхан” ХХК тав дахь жилдээ дараалан ивээн тэтгэлээ. Тэмцээний дүн “А” […]

Блиц төрөлд мөнгөн медаль хүртэв
Даам

Блиц төрөлд мөнгөн медаль хүртэв

d.byambajargal·

Токиод болж буй даамын Ази тивийн багийн АШТ-ий блиц (түргэн тоглолт) төрөл өндөрлөлөө. Манай баг Тайвань, Макао, Японы I болон II шигшээ багийг тус бүр 8:0-ээр, Хонконгийг 7:1-ээр хожоод аваргын төлөө тоглолтод БНХАУ-д 1:7 харьцаатай хожигдсоноор мөнгөн медалийн болзол хангажээ. Хүрэл медалийг Хонконгийн даамчид хүртсэн байна. Энэ удаагийн багийн Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцсон […]

Монголын баг рапид төрөлд тэргүүллээ
Даам

Монголын баг рапид төрөлд тэргүүллээ

d.byambajargal·

Японы нийслэл Токио хотноо 100 буудалт даамын Азийн багийн АШТ эхэллээ. Өнөөдөр тэмцээний рапид төрөл буюу түргэвчилсэн тоглолт болж, Монголын баг шийдвэрлэх тоглолтод гол өрсөлдөгч БНХАУ-ыг 5:3-аар хожин аваргалав. Хожлын харьцаа 3:3 байхад 2-р ширээнд тоглосон ДДХМ Э.Даариймаа ОУМ Сайяаг эгзэгтэй агшинд буулган авч, багтаа ялалтын оноог авчирсан байна. Хараар тоглосон Э.Даариймаагийн хожлыг (зурагт үзүүлэв) […]

Дөрвөн жил дараалан аваргалав
Даам

Дөрвөн жил дараалан аваргалав

d.byambajargal·

Дэлхийн даамын төв гэж хэлж болохуйц Нидерландын 2025 оны аваргууд тодорлоо. Саяхан дэлхийн аварга цолоо хамгаалсан супер их мастер Ян Гронендейк улсынхаа аваргын алдрыг дөрөв дэх жилдээ дараалан хүртэв. Голландын АШТ эрэгтэй ангилалд 1900 оноос эхлэн тасралтгүй зохиогдож буй түүхтэй аж. Харин эмэгтэй ангилалд дэлхийн 5 удаагийн аварга Дарья Ткаченког төвөггүй түрүүлнэ хэмээн олонх таамаглаж […]

2025 оны оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний удирдамж
Даам

2025 оны оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний удирдамж

d.byambajargal·

Нэг. Ерөнхий мэдээлэл – Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, 2025 оны оюутны улсын аварга даамчныг шалгаруулахад оршино. – Тус тэмцээнийг Нийслэлийн даамын холбоо, Монголын даамын холбоо, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгуулна. Хоёр. Насны ангилал – Тэмцээн “А”, “В” ангилалд, эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохиогдоно. Их, дээд сургуульд бакалавр болон магистраар […]

П.Меурс “Алтан Прага”-ын аварга
Даам

П.Меурс “Алтан Прага”-ын аварга

d.byambajargal·

45 дахь удаагийн “Алтан Прага” тэмцээнд Нидерландын их мастер Пим Меурс өнгөллөө. Тэрбээр хоёр жил дараалан тус тэмцээний аваргаар тодорч байгаа аж.

УАШТ-ий статистик (эрэгтэй)
Даам

УАШТ-ий статистик (эрэгтэй)

d.byambajargal·

Увс аймагт болж өндөрлөсөн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээний дараах шинэчилсэн статистикийг танилцуулъя. 2015, 2017 онд УАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан ОУМ Цэрэнбямбын Отгонбилэг зургаан жил завсарласны эцэст “дэвжээндээ эргэн ирж”, аваргын алдрыг хүртсэн 18 дахь даамчнаар тодорлоо. ОУИМ Баатархүүгийн Мөнхжин эрэгтэйчүүдийн УАШТ-д “айрагдсан” анхны эмэгтэй даамчин болсон байна.