Б.Пүрэвжаргал, Б.Халиунтуяа нар “Бага олимп”-ийн ялагчид

11/25/2021 Нийтлэгч: 451

Дорноговь аймгийн 13 сум, Сайншанд хотын 7 баг, Замын-Үүдийн 2 баг оролцсон “Бага олимп” наадмын спортын 6 төрлөөр зохиогдож, дүнгээ гаргалаа. Наадмын зуун буудалт даамын тэмцээн 2021 оны арваннэгдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Спортын ордон боллоо. Тэмцээнд ДДХДМ цолтон 2, спортын мастер 4, дэд мастер 7, зэрэгтэй 30 шахам, нийт 44 тамирчин ухаанаа уралдууллаа.

Эцсийн өрөг хүртэл ширүүн тэмцэл өрнөж, эрэгтэйчүүдээс ДДХДМ Б.Пүрэвжаргал 16 оноогоор тэргүүлж, спортын мастер Б.Одонбаатар 15, Б.Сүлдбаатар 14 оноогоор удаалав. Эмэгтэйчүүдээс дэд мастер Б.Халиунтуяа, ДДХДМ Д.Одонтуяа, 2-р зэргийн тамирчин Дуламсүрэн нар эхний гурван байрыг эзэлсэн. Б.Халиунтуяа, Б.Одонтуяа нар адилхан 15 оноотой гарч, коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр ялагч тодорсон. Б.Дуламсүрэнгийн хувьд түрүүлэх бүрэн боломжтой байсан ч сүүлийн хоёр тавилдаа төгсгөлийг маш муу хийж, 9:5, 6:4 хүүний харьцаатай илүүрхэж яваад хожиж чадалгүй тэнцсэнээр гуравдугаар байранд орсон юм.

Сүүлд нэмэгдсэн

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …

Өсвөрийн даамчид лигийн тэмцээнтэй боллоо

Монголын даамын холбоо, “Хөлөгт тоглоом” клубээс хамтран зохион байгуулж буй өсвөрийн даамчдын “Амжилтын гараа” лигийн тэмцээн 2022 оны тавдугаар сарын… Дэлгэрэнгүй …

“Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамж

11 хүртэлх насны өсвөрийн тамирчдад зориулсан “Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамжтай танилцаарай. Бүртгүүлэх холбоос

Даам сонирхогчид өрсөлдөв

Сүхбаатар аймгийн даамын холбооноос тавдугаар сарын 14-ний өдөр зуун буудалт даам сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Аймгийн БТСГ-т… Дэлгэрэнгүй …