Монголын даамчдаас 12 дахь их мастер цолтон мэндэллээ

Монголын даамчдаас 12 дахь их мастер цолтон мэндэллээ
Зар сурталчилгаа970×140

Узбекистан улсын Ташкент хотноо болж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 100 буудалт даамын үндсэн төрөл дөрвөн өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 12 орны 357 тамирчин 9 насны ангиллаар өрсөлдөж, Монголын баг тамирчид арвин их амжилтыг гаргалаа.

В-7 ангилалд

✅ 1. Эрдэнэзаяа овогтой Чинтод – Алтан медаль 🥇(Хөлөгт тоглоом клуб)

✅ 2. Бүрнээбаатар овогто Содбилэг-Мөнгөн🥈(Хөлөгт тоглоом клуб)

✅ 3. Сэнгэдорж овогтой Ананд-Хүрэл 🥉(Хөлөгт тоглоом клуб)

G-7 ангилалд

✅1. Оюунболд овогтой Гэгээ- Алтан медаль🥇( Хөлөгт тоглоом клуб)

✅2. Ханддорж овогтой Налжирмаа- Мөнгө 🥈( Хөвсгөл аймаг)

✅3. Отгонбат овогтой Энхгэрэл- Хүрэл 🥉( Хөвсгөл аймаг)

В-9 ангилалд

✅1. Батбаяр овогтой Алтан- Эддэнэ Алт 🥇(Эрин эверист интернэшнэл сургууль)

✅2. Зоригоо овогтой Чинтөгс – Хүрэл 🥉( Хөлөгт тоглоом клуб)

G- 9 ангилалд

✅1. Нэргүй овогтой Гуамарал – Алт 🥇( Өмнөговь аймаг)

✅2. Бат овогтой Отгонзул Мөнгө 🥈(Хөлөгт тоглоом клуб)

В- 11 ангилалд

✅1. Далайсайхан овогтой Ангараг – Алт 🥇( Алтан хүү клуб)

✅2. Баттулга овогтой Болор-Эрдэнэ- Мөнгө 🥈( Хэнтий аймаг Дадал сум)

G- 11 ангилалд

✅1. Ганбат овогтой Дэлгэрмаа- Алт 🥇( Хөлөгт тоглоом клуб)

✅2. Баянмөнх овогтой Эрмүүнзаяа- Мөнгө 🥈(Архангай аймаг)

В-14 ангилалд

✅1. Насанжаргал овогтоТүвшинбаяр- Мөнгө🥈(Алтанхүү клуб)

G- 14 ангилалд

✅1. Батболд овогтой Ганхүү- Алт 🥇( Архангай аймаг)

В- 17 ангилалд

✅1. Чингис овогтой Тэмүүн – Хүрэл 🥉

G- 17 ангилалд

✅1.Мөнхбаяр овогтой Нарантуяа- Мөнгө🥈( Монгени)

✅2. Гантулга овогтой Зулцэцэг- Хүрэл🥉( Сонгодог байрлал)

G-20 ангилал

✅1.Доржнамжин овогтой Наранмишээл- Алт🥇G -23 ангилалд

✅Занданбал овогтой Отгонсүрэн- Алт 🥇( Сонгодог байрлал клуб)

Women – ангилалд

✅1. Баатархүү овогтой Анужин- Хүрэл 🥉( Алтанхүү клуб)

✅2. Баатархүү овогтой Мөнхжин Алтан медалийн 🥇эзэн болж их мастер цолны болзол биелүүллээ. Тэрбээр даамын спортын оргил цол болох Олон улсын их мастер (GMIF) цол хүртсэн Монголын 12 дахь, эмэгтэйчүүдийн 5 дахь даамчин болов. Өмнө нь 2012 онд М.Нямжаргал, 2013 онд Э.Мандахнаран, 2019 онд Б.Мишээл, 2022 онд Э.Хүслэн нар дээрх амжилтад хүрч байжээ.