Дуучин Робби Уильямс оросуудын уурыг хүргэв

2431

Орост өнөөдөр нээлтээ хийсэн хөлбөмбөгийн ДАШТ- Английн нэрт дуучин Робби Уильямс оролцсон юм. Тэрбээр “Party like russians” хэмээх дууг сонгож дуулсан нь зарим оросуудын дургүйцлийг төрүүлсэн байна. Энэ дуу нь хөрөнгөтэй оросуудыг элэглэж буй дуу гэж тэд үздэг.



Үүгээр ч зогсохгүй англи дуучин эр камерын өмнө зогсож байхдаа үзэгчид рүү дунд хуруу гаргасан нь бүр ч олон хүний бухимдлыг төрүүлжээ. Орост болж буй тэмцээнд англи дуучин олны өмнө гарч, тэр ч бүү хэл ёс бус үйлдэл үзүүлсэнийг зарим хүмүүс улс төртэй холбож тайлбарлах явдал ч гарчээ. Уг нь оросууд харилцаа нь тааруу байгаагаа сэргээх санаатай англи дуучныг урьсан ч дуучин эрийн болчимгүй үйлдэл бүхнийг баллаж орхив бололтой.