World Cup News

104 мэдээ

Олон Улсын ИСпортын холбоо ерөнхийлөгчөө сонгов
World Cup News

Олон Улсын ИСпортын холбоо ерөнхийлөгчөө сонгов

d.byambajargal·

Виртуалаар явагдсан сонгуульд Влад Маринеску (АНУ) 91 хувийн санал авч ялалт байгуулан 2022 он хүртэл тус холбоог (ОУИХ) удирдах боллоо. Түүний өрсөлдөгч Арабын Нэгдсэн Эмират улсын Султан Бин-Халиф Аль-Нахайян санал хураалтын өмнө нэрээ татсан юм. Холбооны өмнөх ерөнхийлөгч Колин Уэбстер цар тахлын үед Өмнөд Африкаас ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй байна гэсэн шалтгаанаар өнгөрсөн таван сард […]

koo
World Cup News

Артем Дзюба мэргэжлээ солив

d.byambajargal·

ОХУ-ын шигшээ багийн довтлогч Артем Дзюба мэргэжлээ сольжээ. Өдгөө 29 настай довтлогч эр ДАШТ-д гурван гоол оруулж, багийнхаа амжилтад их үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэгвэл Оросын зам заагч төхөөрөмж (GPS) үйлдвэрлэдэг нэгэн компанийн шинэхэн бүтээгдэхүүний дуу оруулагчаар А.Дзюбаг сонгожээ. Оросуудын түгээмэл хэрэглэдэг “Yandex Navigator GPS” төхөөрөмжийн дуу оруулагчаар “Зенит” багийн 195 см өндөртэй довтлогч сонгогдсон аж. […]

KOO.MN
World Cup News

Криштиану Роналду анхны бэлтгэлдээ оролцлоо

d.byambajargal·

Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Испанийн “Реал Мадрид”-ыг орхисноос хойш Италийн “Ювентус” клубтэй анхны бэлтгэлээ хийлээ. Мөн “Хөгшин хадагтай”-гийн бусад шилдэг тоглогчид болох Гонсало Игуайн, Родриго Бентанкур, Пауло Дибала, Доуглас Кошта, Хуан Куадрадо зэрэг ДАШТ-д улсаа төлөөлөн оролцсон тоглогчид багийнхаа бэлтгэлд эргэн нэгджээ. Сонирхуулахад, “Ювентус” энэ долоо хоногийн сүүлээр “Реал Мадрид”-тай учраа таарсан ч тус […]

KOO.MN
World Cup News

Хуан Карлос Осорио ажлаа өгөв

d.byambajargal·

Мексикийн шигшээ багийн менежер Хуан Карлос Осорио хөлбөмбөгийн холбооноос санал болгосон шинэ гэрээнд гарын үсэг зурахаас татгалзлаа. Ингэснээр өдгөө 56 настай, колумб мэргэжилтэн өөр баг дасгалжуулахаар шийдсэн бололтой. Тэрбээр Эл Триг удирдсан гурван жилийн хугацаанд 52 тоглолтод оролцож, 33 ялалт байгуулсан юм. Х.Осорио ДАШТ-ий эхний тоглолтод Германыг 1:0-ээр илүүрхэх хүртэл хөгжөөн дэмжигчдээсээ дэмжлэг авдаггүй, нэр […]

KOO.MN
World Cup News

Свен-Горан Эрикссон Иракийн дасгалжуулагч болжээ

d.byambajargal·

Английн шигшээ багийн дасгалжуулагч асан, швед мэргэжилтэн Свен-Горан Эрикссон Иракийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдлоо. Хэдхэн хоногийн өмнө Туркийн Истанбул хотод С.Эрикссон Иракийн хөлбөмбөгийн холбооны удирдлагуудтай уулзсан юм. Ингээд хэд хэдэн ажлын саналыг бодож үзсэний эцэст Иракийн хөлбөмбөгийг хөгжүүлэх үйлсэд зүтгэхээр шийдсэн гэнэ. С.Эрикссон 2001-2006 оны хооронд Английн шигшээ багийг удирдсан туршлагатай. Хоёр дэлхийн аваргад […]

KOO.MN
World Cup News

Станислав Черчесов гэрээгээ сунгалаа

d.byambajargal·

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг амжилттай удирдаж, ДАШТ-ий шөвгийн найм руу хөтөлсөн дасгалжуулагч Станислав Черчесов дахин хоёр жил шигшээгийн дасгалжуулагчаар ажиллахаар боллоо. Түүний шавь нар хэсгээсээ Уругвайн ард бичигдэж, хоёроор шалгарсан ч шөвгийн 16-д Испанийг хожиж, дараагийн шатанд шалгарсан. Гэвч Хорватын шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдсан юм. Гэхдээ дээрх амжилт нь Зөвлөлтөөс салсан Оросын хөлбөмбөгийн хувьд […]

KOO.MN
World Cup News

Леонил Мессид хугацаа хэрэгтэй

d.byambajargal·

Аргентинийн хөлбөмбөгийн холбоо (AFA)-ийн ерөнхийлөгч Клаудио Тапиа хөгжөөн дэмжигчиддээ хандаж, шигшээ багийн лидер тоглогч Леонил Мессид бодох хугацаа өгөхийг хүслээ. “Бид түүнээс хэтэрхий их зүйл хүсч байна. Одоо түүнийг тайван орхиж, ирээдүйгийнхээ талаар бодох хугацаа өгөх хэрэгтэй” гэж “Radio Mitre”-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. К.Тапиа хамгийн сүүлд өнгөрсөн баасан гаригт буюу Аргентинийн найзуудын баярын өдрөөр Л.Месситэй […]

KOO.MN
World Cup News

Марио Манжукичд “даруулсан” зурагчин Хорватад үнэгүй аялах эрхтэй болжээ

d.byambajargal·

ДАШТ-ий хагас шигшээд учраа таарсан Англи, Хорватын тоглолтын үеэр нэмэлт цагт Марио Манжукич гоол оруулснаар хорватууд финалд шалгарсан билээ. Тэгвэл “Супер Марио” хожлын гоолын баяраа тэмдэглэх үеэр нэгэн гэрэл зурагчинг дайрч унагасан явдал болсон юм. Тэгвэл энэ зурагчин нь 53 настай, Эл Салвадор улсын иргэн Юри Кортес гэгч аж. Баярлаж хөөрсөн хорватуудаас санамсаргүй бэлэг авч, […]

KOO.MN
World Cup News

Александр Головин “Монако”-г сонгов

d.byambajargal·

ОХУ-ын шигшээ багийн залуу од Александр Головин “Монако”-гийн эмнэлгийн үзлэгээр орж, тун удахгүй гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцов. Түүнийг шигшээ багтаа гялалзсаных нь дараагаар Английн “Челси” клуб идэвхтэй сонирхож байсан ч А.Головин “Монако”-г илүүд үзсэн байна. Английн клуб бразил гаралтай итали тоглогч Жоржиньотой гэрээ байгуулсан тул орос залуу өөр сонголт хийхээр шийдсэн бололтой. Одоогоор Францын […]

KOO.MN
World Cup News

Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Тите гэрээгээ сунгав

d.byambajargal·

Бразилын хөлбөмбөгийн холбоо (CBF) дасгалжуулагч Титетэй гэрээгээ дөрвөн жилээр сунгаж, 2022 оны ДАШТ хүртэл үргэллжлүүлэх тохиролцоонд хүрчээ. Тите Бразилын шигшээ багийн дасгалжуулагчаар 2016 оны зургадугаар сард сонгогдсон. Шигшээ багийн дасгалжуулагчид нэг багийн хамт хоёр дахь ДАШТ-д оролцохдоо тааруу байдаг үзүүлэлт бий. Уругвайн шигшээг 12 жил дасгалжуулж буй Оскар Табаресын шавь нар л тогтвортой амжилт үзүүлдэг […]

KOO.MN
World Cup News

Германы хөлбөмбөгийн холбоо М.Өзилийг гадуурхаагүй

d.byambajargal·

Германы хөлбөмбөгийн холбоо (DFB) Мэсүт Өзилийг арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхсан гэх ярианд хариулт өгчээ. Тэд чухал тоглогчоо арьс өнгөөр ялгаварлаагүй, харин ч ийм зүйлээс түүнийг хамгаалахыг оролдож байсан гэдгээ мэдэгдсэн юм. Өдгөө 29 настай М.Өзил дахин Германы шигшээ багт тоглохгүй гэдгээ зарласан. Учир нь арьс өнгөний үзэл газар авч, Германы шигшээ баг ДАШТ-ээс эрт […]

KOO.MN
World Cup News

Мэсүт Өзил гомдов

d.byambajargal·

Германы шигшээ багийн хагас хамгаалагч, турк гаралтай Мэсүт Өзил гомдолтой байна. Өнгөрсөн тавдугаар сард М.Өзил болон “Манчестер Сити”-гийн Илкай Гюндоган нар Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдогантай хамт зурагаа авхуулсан нь “цэвэр цусны германчуудад” огт таалагдаагүй юм. Улмаар ДАШТ-д оролцох шигшээ багаас тэднийг хасахыг шаардсан нь баг доторх уур амьсгалыг эвгүйтүүлж орхисон. Тэд тавдугаар сард Туркийн ерөнхий […]

KOO.MN
World Cup News

Никола Калинич ДАШТ-ий медалиас татгалзав

d.byambajargal·

Хорватын шигшээ багийн довтлогч Никола Калинич ДАШТ-ий мөнгөн медалиас татгалзжээ. Италийн “Милан” багийн довтлогч Никола гарааны довтлогч Марио Манжукичийн сэлгээгээр дуудагдсан ч хэсгийн тоглолтод Нигерийн эсрэг сэлгээнээс талбайд гарахаас татгалзсан учир дасгалжуулагч Златко Далич багаасаа хөөсөн юм. Өдгөө 30 настай Н.Калинич нуруу нь өвдөж байна гэж баашилсан ч үүнд нь З.Далич болон шигшээ багийн эмч […]

KOO.MN
World Cup News

Хорватын хөлбөмбөгийн холбоо үерийн усанд автсан Тайланд хөвгүүдэд өмсгөл бэлэглэжээ

d.byambajargal·

Хорватын хөлбөмбөгийн холбоо (HNS) ширүүн борооны улмаас агуйд үерийн усанд хоёр долоо хоног гацсан тай хөвгүүдэд өмсгөл бэлэглэжээ. Нийт 11-16 насны 12 хөлбөмбөгчин хөвгүүд туслах дасгалжуулагчийн хамтаар бэлтгэлээ тараад буцаж явахдаа агуйд төөрсөн юм. Ширүүн борооны улирал эхэлсэн тул хөвгүүдийн явах зам усанд автсан байжээ. Ийм үед зөвхөн туршлагатай шумбагчид л аюулгүй гарах боломжтой тул […]