Дуулиан: Арьс өнгөний үзэл гаргасан чөлөөт бөхийн шүүгч эрхээ хасуулав (видео)

АНУ-ын ахлах сургуулийн АШТ-ий үеэр шүүгч Алан Малонэй өнгөт арьст Андрю Жонсонгийн үсийг барилдааны үеэр тайруулсан юм. Энэ үйлдэл Америк… Дэлгэрэнгүй …
1 жилийн өмнө Нийтлэгч:

АНУ-ын ахлах сургуулийн АШТ-ий үеэр шүүгч Алан Малонэй өнгөт арьст Андрю Жонсонгийн үсийг барилдааны үеэр тайруулсан юм. Энэ үйлдэл Америк даяар дуулиан тарив.

Нью Жерси хотын чөлөөт бөхийн шүүгч Алан Малонэй ахлах сургуулийн тэмцээн шүүж байхдаа өнгөт арьст Андрю Жонсонг үсээ тайруулахыг тушаасан юм.  

Энэ асуудал богино хугацаанд олныг хамарсан өргөн хүрээтэй маргаан дагуулсан юм. Нью Жерси мужаас сонгогдсон улс төрч, сенатын гишүүд хүртэл А.Малонэйгийн үйлдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн. Улмаар мужийн спортын хорооноос А.Малонэйгийн шүүгч хийх эрхийг нь бүх насаар нь хорив. 

А.Малонэйгийн арьс өнгөний үзэл гаргасан анхны үйлдэл энэ биш гэнэ. Тэрбээр 2016 онд өнгөт арьст өөр нэг шүүгчтэй маргаан үүсгэж байсан билээ.

Сүүлд нэмэгдсэн

Жүдо: 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

Олон улсын жүдо бөхийн холбоо, Узбекистан улсын жүдо бөхийн холбоо нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах болов.

Хөлбөмбөг: “Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Испанийн алдарт “Барселона” клуб дасгалжуулагч Эрнесто Велвердег халж, Кике Сетьенийг томилсон билээ.

WNBA: Эмэгтэй тамирчдын үнэлгээ өсөв

WNBA-гийн тамирчид тохиролцоон хүрлээ.