Чөлөөт бөх

80 мэдээ

Т.Түвшинжаргал аваргын алтан медалийн эзэн болж Б.Мөнх-эрдэнэ шилдэг тамирчнаар тодров.
Чөлөөт бөх

Т.Түвшинжаргал аваргын алтан медалийн эзэн болж Б.Мөнх-эрдэнэ шилдэг тамирчнаар тодров.

d.byambajargal·

Иван Ярыгиний нэрэмжит Олон улсын тэмцээнээс Монголын бөхчүүд бахдам амжилт үзүүллээ. ОХУ-д зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд Монголын чөлөөт бөхийн тамирчид амжилт дүүрэн оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. 76 кг-ын жинд Хилчин СХ, Хантайшир бөхийн дэвжээ, Транскапитал компанийн тамирчин Таравын Түвшинжаргал гайхалтай барилдаан үзүүлэн аваргын алтан медаль хүртэж […]

27 ЖИЛИЙН ДАРААХ АЛТАН МЕДАЛЬ
Бусад

27 ЖИЛИЙН ДАРААХ АЛТАН МЕДАЛЬ

d.byambajargal·

ОХУ-ын Красноярск хотноо ЗХУ-ын нэрт тамирчин, Олимп, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кгд U23 насны ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, Төгс дэвжээний бөх Б.Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртлээ. Түүний энэхүү амжилт нь чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчдын 27 жилийн хүлээлт байлаа. Учир […]

Сонгомол, Чөлөөт бөхийн 2026 оны улсын аваргууд тодорлоо
Бөхийн төрлүүд

Сонгомол, Чөлөөт бөхийн 2026 оны улсын аваргууд тодорлоо

d.byambajargal·

Монгол Улсын Гавьяат тамирчин, 1980 оны Москвагийн Олимпод чөлөөт бөхийн 74 кг-ын жингийн олимпын мөнгөн медальт Жамцын Даваажав агсны нэрэмжит сонгомол, чөлөөт бөхийн Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн (УАШТ) өнгөрсөн дөрвөн өдөр Спортын Төв Ордонд боллоо. Энэ удаагийн сонгомол, чөлөөт бөхийн УАШТ-д нийт 25 байгууллага, спорт хорооны харьяа 403 тамирчин оролцож байгаагаас сонгомол бөхөөр 87, чөлөөт […]

Чөлөөтийнхөн Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнийг зорилоо
Чөлөөт бөх

Чөлөөтийнхөн Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнийг зорилоо

d.byambajargal·

Энэ сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах олимпын эрх олгох Дэлхийн эрхийн тэмцээнд оролцохоор МЧБХ-ны “Парис-2024” олимпын наадмын Ерөнхий дасгалжуулагч Гавьяат тамирчин Б.Наранбаатараар удирдуулсан баг тамирчид өнөөдөр өглөө Станбулыг зорилоо. Тэмцээнд Эрэгтэй: • 57 кг З.Занабазар• 65 кг Т.Тулга• 74 кг О.Сүлдхүү• 97 кг Г.Ганхуяг Эмэгтэй: • 53 кг Б.Хулан• 57 кг Б.Хонгорзул• 76 кг Э.Даваанасан […]

2024 оны Чөлөөт бөхийн УАШТ эхний өдрийн медальтнууд
Чөлөөт бөх

2024 оны Чөлөөт бөхийн УАШТ эхний өдрийн медальтнууд

d.byambajargal·

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын финалд “Аврагч” спорт хорооны бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан нь олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяаг цэвэр ялж тэмцээний анхны алтан медалийн эзэн болов. Энэ жингийн хүрэл медалийг “Аваргууд академи”-ийн Ч.Отгонтуяа хүртсэн. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд “Алдар”-ын Г.Отгонжаргалыг буулгаж авсан юм. 2024 оны УАШТ-ий 68 кг-ын жинд долоон бөх зодоглосноос “Женко” […]

ЭГЧ, ДҮҮСИЙН ДАРААЛСАН ТҮРҮҮ
Чөлөөт бөх

ЭГЧ, ДҮҮСИЙН ДАРААЛСАН ТҮРҮҮ

d.byambajargal·

УАШТ-ий 59 кг-ын жингийн финалд “Хантайшир” клубийн бөх Батхуягийн Анударь өрсөлдөгч бөх, армийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнийг 7:5-аар хожлоо. Ингэснээр тэрбээр УАШТ-д анх удаа түрүүлж байна. Б.Анударь ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулангийн төрсөн дүү бөгөөд эгч нь хэдхэн минутын өмнө 53 кг-д түрүүлсэн билээ. Эгч, дүүс УАШТ-д нэг өдөр түрүүлсэн ховорхон мөч өнөө жилийн УАШТ-д ийн […]

Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна
Чөлөөт бөх

Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна

d.byambajargal·

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны (UWW) шинэчлэгдсэн чансаагаар эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга дэлхийн чансааг тэргүүлж байна. Азийн Наадмын дараах Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо чансаагаа шинэчлэв. Энэ чансааны эрэгтэйчүүдийн 65 кг-д тивийн олимпын аварга Т.Тулга 65000 оноогоор тэргүүлж байна. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ 35600 оноогоор 9-д, 92 кг-д Г.Ганхуяг 27100 оноогоор 7-д жагсав. Эмэгтэйчүүдийн 50 кг-д […]

Чөлөөтийнхөн бүрэлдэхүүнээ зарлалаа
Чөлөөт бөх

Чөлөөтийнхөн бүрэлдэхүүнээ зарлалаа

d.byambajargal·

Ирэх сарын 4-7-нд чөлөөт, сонгомол барилдаан болно. Өнгөрсөн ДАШТ-д оролцсон багаас Б.Болортуяа, Э.Дэлгэрмаа, Т.Тулга, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, М.Лхагвагэрэл нар “Ханжоу 2022”-д оролцохоор боллоо.  ЭМЭГТЭЙ 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг 53 кг: Бат-Очирын Болортуяа 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг 62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа 76 кг: Ганбатын Ариунжаргал  ЭРЭГТЭЙ 57 кг: Нармандахын Насанбуян 65 кг: Төмөр-Очирын […]

Монголын долоон бөх Белградад зодоглоно
Чөлөөт бөх

Монголын долоон бөх Белградад зодоглоно

d.byambajargal·

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ. Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс 2 […]

Залуучууд УФАд нэг мөнгө, нэг хүрэл медальтай өндөрлүүлэв
Чөлөөт бөх

Залуучууд УФАд нэг мөнгө, нэг хүрэл медальтай өндөрлүүлэв

d.byambajargal·

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуучуудын УАШТ-ий алт, мөнгөн медальт Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Дилназ Мулкиновад цэвэр ялагдснаар тавдугаар байрт оров. ОХУ-ын Уфа хотод болж буй залуучуудын ДАШТ-д өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 72 кг-ын жинд барилдсан Ч.Отгонтуяа, Б.Ганцэцэг, Т.Энхжин, Д.Цогзолмаа нар маргааш дагах боломжгүй болсон. […]

Б.Энхзул залуучуудын ДАШТ-д үзүүрлэв
Чөлөөт бөх

Б.Энхзул залуучуудын ДАШТ-д үзүүрлэв

d.byambajargal·

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий дөрөв дэх өдрөө ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Батбаатарын Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигдөр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт […]

Чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлав
Токио 2020

Чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлав

d.byambajargal·

Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар “Нур-Султан-2019” ДАШТ, энэ жилийн Алматын Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнүүдээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдвэрлэлээ. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг […]

“Токио 2020” олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцох бөхчүүд тодорлоо
Токио 2020

“Токио 2020” олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд оролцох бөхчүүд тодорлоо

d.byambajargal·

Ирэх сарын 9-16-нд Болгарын София хотод дэлхийн бөхийн холбооны олимпын эрх олгох сүүлийн тэмцээн болно. Нийт 84 орны 474 бөх энэ тэмцээнд оролцохоор нэрээ өгсөн аж. Олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд финалдсан хоёр тамирчин Токиог зорих тийзээ авах юм. Токиогийн олимпод нэг жинд 16 тамирчин өрсөлдөх журамтай. Одоогоор 14 эрхийн эзэн тодорсон бол сүүлийн хоёр […]

Эмэгтэй бөхчүүд анх удаа багийн дүнгээр тэргүүллээ
Чөлөөт бөх

Эмэгтэй бөхчүүд анх удаа багийн дүнгээр тэргүүллээ

d.byambajargal·

Казахстаны Алматы хотод бөхийн төрлүүдийн Азийн АШТ болж буй. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай тамирчид хошой алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа 173 оноо авсан амжилтаараа анх удаа тэргүүллээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-д М.Болормаа, 65 кг-д З.Болортунгалаг нар алт, 57 кг-д А.Батцэцэг, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д Х.Болортуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар мөнгө, 72 […]