Чөлөөт бөх

80 мэдээ

koo
UFC

Хэнри Сехудо олимпийн аварга + UFC-гийн аварга анхны тамирчин

d.byambajargal·

UFC 227 тулаанд Деметриос Жонсонгийн зургаан жил шахам ноёрхлыг зогсоож, түүнээс аваргын бүсийг нь булаан авсан хүн бол Хэнри Сехудо. Холимог тулаанаар аваргын бүс эзэмшихээсээ өмнө Хэнри чөлөөт бөхөөр хичээллэж, Бээжингийн олимпийн 55 кг-д түрүүлж байв. Тэрбээр 21 насандаа олимпийн аварга болсноор хамгийн залуудаа ийм амжилтад хүрсэн америк бөх болсон түүхтэй. Хожим буюу Риогийн олимпод […]

koo
Бөхийн төрлүүд

Сорилго барилдааны үр дүн ба оролцох бөхчүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

d.byambajargal·

“Будапешт 2018” чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ ирэх аравдугаар сарын 22-28-нд болно. Тус тэмцээнд хүч сорих бөхчүүдийг чансаагаар жагсааж, эцэст нь сорилго барилдаан хийсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сорилго барилдааны дүнд доорх бөхчүүд эх орноо төлөөлөх “тийзээ өвөртлөв”.  ЭРЭГТЭЙ ЭРХ АВСАН ТАМИРЧИД 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) Авирмэдийн Энхээгийн гарын шавь, гавьяат тамирчин Э.Бэхбаяр ДАШТ-ээс хошой […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Эмэгтэй чансаа: Алина Вуч дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

d.byambajargal·

Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Румыний Алина Вуч долдугаар сарын чансаа олгох Хятадын нээлттэй тэмцээнд алтан медаль хүртсэн тул эмэгтэйчүүдийн 50 кг-д дэлхийн чансааг тэргүүлэх боллоо. А.Вуч Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Клиппан эмэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнээс хүрэл, түүнчлэн Хятадын нээлттэй тэмцээний финалд нутгийн тамирчин Зу Жианыг 1:0-ээр буулган авсан юм. Харин бусад жингийн №1-үүд […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Маргааш болох сорилго барилдааны талаар бүх мэдээлэл

d.byambajargal·

Маргааш буюу наймдугаар сарын 5-ны ням гаригт Монголын чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-ийг зорих бөхчүүдийн сорилго барилдаан Спортын төв ордонд болно. Ингээд тус тэмцээний талаарх багц мэдээллийг сонирхуулья. ХЭЗЭЭ Наймдугаар сарын 5-нд 10:00 цагаас эхэлнэ ХААНА Спортын төв ордонд ЗОРИЛГО Ирэх аравдугаар сарын 22-28-нд Унгарын Будапешт хотноо болох чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-д оролцох бөхчүүдийг сонгоно. Шууд […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Б.Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

d.byambajargal·

Энэтхэгийн Шинэ Дэли хотод чөлөөт бөхийн Азийн залуучуудын АШТ амжилттай болж өндөрлөлөө. Эзэн орны баг алтан медаль хүртэх гэж сүүлийн өдөр хүртэл харж суусан юм. Өмнөх өдрүүдэд нийт найман мөнгөн медаль хүртсэн энэтхэгчүүд сүүлийн өдөр хоёр аваргатай боллоо. Тэдний нэг нь эрэгтэйчүүдийн 74 кг-д түрүүлсэн Сачин Рати. Түүнтэй аваргын төлөө Монголын Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ барилдсан юм. […]

KOO.MN
Чөлөөт бөх

Монголын баг Казахстаныг 6:4-өөр буулгаж авлаа

d.byambajargal·

АНУ-д болж буй эрэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний эхний тойрогт Монголын шигшээ баг Казахстаны багийг 6:4-өөр буулган авлаа. ОХУ-ын багийн виз гараагүй. Үүний “ачаар” Дэлхийн цомд хүч үзэх болсон манай эрчүүдээс 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр өрсөлдөгч Мухамбет Куатбекийг 10:0-ээр, 61 кг-д Т.Түвшинтулга Рассул Калиевийг 2:1-ээр, 74 кг-д Г.Мандахнаран гавьяат өрсөлдөгч Даньер Кайсановыг 9:0-ээр, […]

KOO.MN
Чөлөөт бөх

Орос, Ираны оронд Монгол, Энэтхэг өрсөлдөнө

d.byambajargal·

Энэ сарын 5-9-нд үргэлжлэх чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд ОХУ-ын баг тамирчид оролцохгүй. Москва дахь АНУ-ын элчин сайд яам орос бөхчүүдэд виз олгохоос татгалзсан тул хариуд нь Дэлхийн цомд өрсөлдөхөөс оросууд болихоор шийджээ. Оросын гадаад хэргийн яам АНУ-ын талыг спортын тэмцээн уралдаан зохион байгуулах чадваргүй хэмээн шүүмжилсэн бол АНУ-ын Йова мужийн сенатор Чарлес Грасслейгийн […]

KOO.MN
Чөлөөт бөх

Оросын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдын виз гарсангүй

d.byambajargal·

Ирэх сарын 5-9-нд АНУ-ын Айова мужид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цом болно. Энэ тэмцээнд оролцох эрхээ авсан найман улсын бөхчүүд урилгаар оролцдог. Энэ жилийн хувьд тэмцээнийг зохион байгуулагч АНУ, ОХУ, Гүрж, Азербайжан, Япон, Куба, Казахстан, Туркийн баг оролцох байв. Гэвч туркчууд тэмцээнд оролцохоос татгалзсан учир Ираны багт урилга өгсөн. Харамсалтай, иранчууд тодорхой шалтгааны улмаас уг […]

KOO.MN
Чөлөөт бөх

Монголын эмэгтэй баг гурван жил дараалан хүрэл медаль хүртлээ

d.byambajargal·

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы Такасаки хотноо боллоо. Уг тэмцээнд Япон, БНХАУ, Монгол, АНУ, Румын, Беларусь, Канад, Шведийн баг оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жилээс ялгарах зүйл байсангүй. Япончууд дөрөв дараалсан түрүү авч, нийтдээ 9 удаа аваргалсан амжилтаар тэргүүлж буй бол БНХАУ-ын баг өнгөрсөн жилийн амжилтаа давтаж, мөнгөн медалийн […]

KOO.MN
Бөхийн төрлүүд

Эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын хуваарь тодорхой болов

d.byambajargal·

Энэ сарын 17-18-нд Японы Такасаки хотноо болох эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын хуваарь тодорч, оролцох найман баг хоёр хэсэгт хуваагдлаа. “А” хэсгийг эзэн орны баг болох Япон тэргүүлж, нөгөө хэсгийг Беларусь толгойлсон юм. Эхний хэсэгт Японы хамт Канад, Швед, АНУ-ын баг орсон бол дараагийн хэсэгт Беларусийн хамт БНХАУ, Монгол, Румыний шигшээ баг багтжээ. Эмэгтэйчүүдийн дэлхийн […]