Токио 2020: Хоёр Солонгос гурван төрөлд нэгдэнэ

Өмнөд болон Хойд Солонгос улс 2020 оны зуны олимпийн гурван төрөлд нэгдэж оролцохоор боллоо. БНСУ-ын спортын сайд До Жён Воны… Дэлгэрэнгүй …
1 жилийн өмнө Нийтлэгч:

Өмнөд болон Хойд Солонгос улс 2020 оны зуны олимпийн гурван төрөлд нэгдэж оролцохоор боллоо.

БНСУ-ын спортын сайд До Жён Воны мэдээлснээр хоёр солонгос “Токио 2020” олимпийн гурван төрөлд хамтрах боллоо. Одоогийн байдлаар эмэгтэй сагсан бөмбөг, каноэ болон сэлүүрт завины төрөлд хамтрах төлөвлөгөөтэй аж.

Гэхдээ энэ тоо цаашид нэмэгдэх магадлал бий гэдгийг тэр онцолсон. Тодруулбал, ширээний теннис, жүдогийн багийн төрөлд хамтрах бололтой.

Одоогоор хоёр солонгосын баг хамт олимпод оролцох нь тодорхойгүй байгаа ч Олон улсын олимпийн хорооноос дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа До Жён Вон ярьжээ.

Ямартай ч хоёр улс 2032 оны олимпийн сунгаанд хамт өрсөлдөхөөр төлөвлөж байгаа билээ.

Одоогийн байдлаар хоёр улсын хэлэлцээр амжилттай явж байгаа. Токиогийн олимпийн нээлтийн ёслолд хамтдаа оролцохоор гэрээнд гарын үсэг зурсан билээ.

Сүүлд нэмэгдсэн

Жүдо: 2021 оны ДАШТ Ташкент хотод болно

Олон улсын жүдо бөхийн холбоо, Узбекистан улсын жүдо бөхийн холбоо нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээгээр 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг Узбекистаны нийслэл Ташкент хотод зохион байгуулах болов.

Хөлбөмбөг: “Барселона”-гийн шинэ дасгалжуулагч Кике Сетьений тухай 8 баримт

Испанийн алдарт “Барселона” клуб дасгалжуулагч Эрнесто Велвердег халж, Кике Сетьенийг томилсон билээ.

WNBA: Эмэгтэй тамирчдын үнэлгээ өсөв

WNBA-гийн тамирчид тохиролцоон хүрлээ.