Энэ сарын 25-наас есдүгээр сарын 1-нд жүдо бөхийн ДАШТ Японы нийслэл Токио хотод болно. Тус хотын алдарт “Ниппон Будокан” ордон бүтэн долоо хоногийн турш жүдо сонирхогчдын хөлд дарагдах юм.


Монголын багийн бүрэлдэхүүн

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Дашдаваагийн Амартүвшин (Дэлхийн чансаа: 6, 4253 чансааны оноо)
  • 66 кг: Ёндонпэрэнлэйгийн Басхүү (ДЧ: 14, ЧО: 2727)
  • 73 кг: Ганбаатарын Одбаяр (ДЧ: 9, 4132), Цэнд-Очирын Цогтбаатар (ДЧ: 11, 3444)
  • 81 кг: Отгонбаатарын Ууганбаатар (ДЧ: 14, 3068)
  • 90 кг: Гантулгын Алтанбагана (ДЧ: 18, 2542)
  • -100 кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар (ДЧ: 5, 4740)
  • +100 кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр (ДЧ: 16, 3116), Найдангийн Түвшинбаяр (ДЧ: 24, 2163)

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: Мөнхбатын Уранцэцэг (ДЧ: 3, 5693), Ганбаатарын Наранцэцэг (ДЧ: 51, 736)
  • 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам (ДЧ: 24, 1912) Бишрэлтийн Хорлоодой (ДЧ: 33, 1398)
  • 57 кг: Лосолын Энх-Отгон
  • 63 кг: Балдоржийн Мөнгөнчимэг (ДЧ: 18, 2638) Болдын Ганхайч (19, 2593)
  • 70 кг: Цэрэндуламын Энхчимэг (ДЧ: 218, 6)
  • -78 кг: Отгоны Мөнхцэцэг (ДЧ: 84, 188)

Тайлбар: ДЧ – Дэлхийн чансаа, ЧО – чансааны оноо

Жич: Олимпийн мөнгө, дэлхийн алт, хошой хүрэлтэй Доржсүрэнгийн Сумъяа өөрийн хүсэлтээр энэ удаагийн ДАШТ-ийг өнжих шийдвэр гаргажээ.


Сугалаа бүтэн

Хуваарь:

Наймдугаар сарын 25 – есдүгээр сарын 1-нд хүртэл өдөр бүр хэсгийн барилдаан 10:00 цагт эхэлж, 15:30 цагт өндөрлөнө. Медалийн төлөөх барилдаан 18:00 цагт эхэлж, 20:00 цагт өндөрлөх юм.

Нэг өдөрт эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн барилдаан болно. Харин тэмцээний сүүлийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд холимог багийн барилдаанаар өндөрлөнө.

МОНГОЛД ШУУД ДАМЖУУЛАХ СУВАГ: С1, SPS


Шагналын сан:

Нэгдүгээр байр: Алтан медаль, 90,000 ам.доллар (72,000 тамирчных, 18,000 дасгалжуулагч)

Хоёрдугаар байр: Мөнгөн медаль, 60,000 ам.доллар (48,000 тамирчных, 12,000 дасгалжуулагч)

Гуравдугаар байр (x2): Хүрэл медаль, 25,000 ам.доллар (20,000 тамирчных, 5,000 дасгалжуулагч)


Бусад

  • Бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх ДАШТ Токиогийн “Ниппон Бүдокан” ордонд болно. Энэ ордонд 1964 оны Токиогийн зуны олимп болж байв. Түүхт ордонд өмнө нь 1956, 1958 оны ДАШТ-ийг зохион байгуулж, 1980 онд эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг хүлээн авч байв.14 мянган үзэгчдийн суудалтай.
  • Энэ удаагийн ДАШТ-д 148 орны 841 жүдоч (510 нь эрэгтэй, 331 эмэгтэй) оролцож байна. Япон, Бразил, БНХАУ, Герман, Монгол, Португал, ОХУ болон БНСУ-ын баг 18 жүдочтой.
  • Анх удаа дүрвэгчдийн баг нэрээр найман жүдочид өрсөлдөнө.