
Жүдо бөхийн ДАШТ өндөрлөлөө
Унгарын Будапешт хотод жүдо бөхийн ДАШТ амжилттай болж өнгөрлөө. Таван тивийн 118 орноос 661 жүдоч (эрэгтэй 383, эмэгтэй 278) энэ удаагийн дэлхийн аваргад зодоглосон юм. Манай улсаас нийт 18 жүдоч (эрэгтэй, эмэгтэй тус бүр ес) энэ удаагийн ДАШТ-д хүч үзлээ. Тэднээс эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг дэлхийн дэвжээнээс дөрөв дэх медалиа хүртсэн бол эрэгтэйчүүдийн 66 кг-д […]





