Токио 2020: О.Бямба-Эрдэнэ эрх авч чадсангүй

7 сарын өмнө Нийтлэгч:

Йорданы Амман хотод сонирхогчдын боксын олимпын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын тэмцээн болж байгаа билээ.

Тэмцээний ес дэх өдөр эрэгтэйчүүдийн 75 кг-д манай боксчин О.Бямба-Эрдэнэ, Ираны Сейедшахин Моусавитай тулалдсан юм. Тэдний хэн ялсан нь “Токио 2020”-ыг улсынхаа хоёр дахь эрхийг авах байлаа. Харамсалтай нь, гурван үеийн турш үргэлжилсэн тулаанд О.Бямба-Эрдэнэ 4:1-ээр дийлдэж, эрхээ авч чадсангүй.

Тулааны эхний үед шүүгчдээс илүү оноо авсан ч О.Бямба-Эрдэнэ энэ давамгайллаа удаан хадгалж чадсангүй. Дараагийн хоёр үед иран эр илүү оноо авснаар ялалт байгуулсан. Төгсгөлийн гуравдугаар үед манай боксчны хөмсөг задарсан тул шүүгч хугацаанаас нь өмнө тулааныг зогсоосон.

Ийнхүү Ази, Номхон далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд 13 боксчинтой оролцсон манай улсаас эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг ганц эрхийг авчирлаа. Одоогоор 30 улсын боксчид “Токио 2020”-ыг зорих “тийз”-ээ авчээ.

Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн ирэх тавдугаар сарын 13-20-нд Францын Парис хотод болох юм. Тус тэмцээнд эхний 4-5 байрт орсон боксчид эрх авах боломжтой аж.

Сүүлд нэмэгдсэн

NBA: “Индиана”-гийн шинэ дасгалжуулагч Нэйт Бьоргрентэй танилц

NBA-гийн “Индиана Пэйсерс” баг шинэ дасгалжуулагчаа танилцууллаа. Тэд энэ жил 45 настай Нэйт Бьоргрентэй дугуй ширээний ард тохиролцож, багийнхаа түүхэнд… Дэлгэрэнгүй …

“Богд хайрханы хишиг” барилдаан

МҮБХ-оос санаачлан Арван засгийн наадмыг орлох “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг 2007 оноос эхлэн зохион байгуулж байгаа билээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр… Дэлгэрэнгүй …

(Фото) “Атлетик 220” Азийн Цомд өрсөлдөнө

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Улаанбаатар Сити” болон энэ жил лигийн аварга болсон “Атлетик 220” багуудын хооронд нэмэлт тоглолт зохион байгууллаа.

Улирлын нээлт: Ливэрпүүл клуб

Энэ жил лигийн өрсөлдөөн түрүү жилээс илүү ширүүсэх байх. Чэлси аймаар зузаалсан, Ман ютдын түрүү улирлын хагасын формыг харвал тоглолт нь тогтворжоод эхэлсэн, Артетагийн Арсэнал илүү сайжирсан, Моуриньогийн Спөрс өрсөлдөөн рүү дахиад тэмүүлж эхлэх нь тодорхой.

Английн премьер лигийн сүүлийн 10 жил

Английн лигийн сүүлийн 10 жилийг 5 минутанд.