Олимпын бамбар Японд газардлаа

1990

Токиогийн олимпын бамбарыг Грекээс Токиод залах ёслол өнөөдөр боллоо.

Олимпын бамбарыг хүлээн авах ёслолд олимпын гурван удаагийн аварга Тадахиро Номүра, чөлөөт бөхийн төрөлд мөн гурван удаа түрүүлж байсан Саори Ёшида нар эх орондоо авчирсан.

Олимпын бамбарыг хүлээн авах ёслол Мияги мужийн Мацүшима нисэх онгоцны буудалд болсон юм. Бамбарыг энэ сарын 12-нд Грект асааснаас хойш долоо хоногийн дараа Японд ирлээ. Бамбарыг авчирсан олимпын аваргуудын гараас “Токио 2020”-ыг зохион байгуулах хорооны дарга Мори Ёширо, Японы олимпын хорооны тэргүүн Ямашита Ясүхиро нар хүлээн авсан аж.

Олимпын бамбар энэ сарын 26-наас Японы Фүкүшимад байрлах спортын бэлтгэлийн танхимаас эхэлж, Япон даяар аялах юм.