KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#даам

315 мэдээ

koo
Даам

Өсвөр, залуучуудын ДАШТ-д 22 даамчин өрсөлдөж байна

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 28

Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Турк улсын Измир хотноо эхэллээ. Тус тэмцээнд манай 22 тамирчин 4 насны ангилалд ухаанаа уралдуулж байна. Тамирчдадаа амжилт хүсье.

koo
Даам

“Энэрэл”-ийн 20 жилийн ойн тэмцээн

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 28

Даамын спортын мастер, доктор профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Дорж багшийн үүсгэн байгуулсан анагаах ухааны “Энэрэл” дээд сургуулийн 20 жилийн ойн баярын хүрээнд зохиогдсон 100 буудалт даамын тэмцээн энэ сарын 25-27-нд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд олон улсын их мастер 1, Дэлхийн даамын холбооны мастер 5, Дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спорын мастер 9, дэд мастер […]

KOO.MN
Даам

Н.Мөнхтуяа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 21

Голландын Бейлен хотноо болж буй түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн рапид тоглолтын төрөлд манай даамчин ДДХМ Насанбаярын МӨНХТУЯА мөнгөн медаль хүртлээ. Голланд улсад ажиллаж, амьдардаг тэрбээр 7 тоглохдоо 3 хожиж, 4 тэнцжээ. Ийнхүү 2019 онд Монголын даамчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр ч медаль хүртлээ. Үүнээс өмнө 8-р сард Польшид зохиогдсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн […]

KOO.MN
Даам

Дорноговийн даамчид тэргүүллээ

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 21

Аймгийн Засаг даргын амгын газар, Монгол улсын шилдэг дасгалжуулагч Ш.Өвгөн агсны гэр бүл, үр хүүхдүүд ивээн Монголын Даамын холбоо, аймгийн Даамын холбоо хамтран Оюуны спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсын шилдэг дасгалжуулагч Ш.Өвгөн агсны нэрэмжит ЕБС-ийн сурагчдын улсын аварга шалгаруулах даамын тэмцээнийг Сайншандад зохион байгууллаа. Тэмцээнд 3 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 160 гаруй тамирчин […]

KOO.MN
Даам

Шинэ аваргууд мэндэлсэн ахмадын УАШТ 2019

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 14

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Төмөр замын дээд сургууль дээр боллоо. 27 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 46 даамчин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн 51-64 насны ангилалд 16 даамчин швейцарь системээр 7 өрөг тоглоход ДДХМ Д.Ганболд (“Энэрэл” клуб) 11 […]

KOO.MN
Даам

“Нахиа лиг”-ийн анхдугаар тэмцээн

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 13

Өсвөрийн даамчдын “НАХИА” лигийн анхдугаар тэмцээн БЗД-ийн “Шавь” цогцолбор сургууль дээр 2019 оны 10 сарын 12-нд болов. Тэмцээнд 11 хүртэлх насны 160 тамирчин 4 насны ангиллаар өрсөлдсөн бөгөөд оролцогчдын дунд дэд мастер цолтой 9, I зэрэгтэй 32, II зэрэгтэй 19, III зэрэгтэй 15, зэрэггүй 45 даамчин байв. 7 насны охидын ангилалд 18 тамирчин оролцож 7 […]

KOO.MN
Даам

Б.Мөнхжин: Хожсон ч, хожигдсон ч өрсөлдөгчдөө талархдаг байх хэрэгтэй

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 7

Баатарсүхийн Мөнхжин 2013 онд залуучуудын УАШТ-д түрүүлж, 2015 онд Нидерландын Бейлен хотод болсон 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий сүүлчийн өрөгт Беларусийн даамчин, олон улсын мастер Алексей Куницаг буулган авч, медалийн тавцанд зогссон билээ. Залуучуудын ангилалд дэлхийн шилдэг 36 тамирчин өрсөлдсөнөөс тэрбээр 12 оноогоор хүрэл медаль хүртэж, Дэлхийн даамын холбооны мастер цол авах болзол биелүүлж […]

KOO.MN
Даам

Дахиад Г.Ганжаргал, ахиад Б.Мишээл

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 7

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цувралын энэ оны найм дахь тэмцээн болох “Намрын гран-при 2019” аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль дээр боллоо. Тэмцээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, М.Нямжаргал, Р.Манлай, Б.Мишээл, Б.Мөнхжин тэргүүтэй 99 тамирчин оролцож, швейцарь системээр 9 өрөг тоглолоо. Дүн гарахад ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) […]

KOO.MN
Даам

А.Георгиевийн 10 дахь түрүү

d.byambajargal·2019 оны аравдугаар сарын 4

Африк тивийн Зааны ясан эрэг улсын нийслэл Ямусукро хотноо зохиогдсон эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. 12 улсын 20 тамирчин бараг гурван долоо хоногийн турш тойргоор өрсөлдөхөд ОХУ-ын их мастер Александр Георгиев 28 оноогоор аваргалж, дэлхийн аваргын 10 (!) дахь түрүүгээ авсан юм. Мөнгөн медалийг Хятадын залуу од, 15 настай Пан Имин […]

KOO.MN
Даам

“Нартын голомт” ХХК-ийн нэрэмжит “Намрын гран-при 2019” дээд лигийн тэмцээний удирдамж

d.byambajargal·2019 оны есдүгээр сарын 26

Нэг. Нийтлэг зүйл Тэмцээний зорилго нь 2019 оны Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангахад оршино. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, ЕБС-ийн 39-р дунд сургууль, европ сантехникийн худалдааны “Нартын голомт” ХХК-иуд хамтран зохион байгуулна. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана. Оны шилдэг даамчныг тодруулах “Final 2019” тэмцээнд оролцох тамирчдыг сонгон […]

KOO.MN
Даам

А.Могилянский: Энэ миний сүүлчийн тэмцээн

d.byambajargal·2019 оны есдүгээр сарын 26

Өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Нью-Йорк мужийн Хантингтон хотноо зохиогдсон “USА Open 2019” тэмцээний үеэр Орос-Зөвлөлтийн нэрт даамчин, их мастер Александр Могилянскийтай уулзаж, ярилцсанаа толилуулъя. – Александр Ефимович, манай олон даам сонирхогчид “Шашки” сэтгүүлийн хуудсаар дамжуулан таныг эчнээ танина. Харин та Монголын даамчдын тухай хэр зэрэг мэдэх вэ? – Үнэнийг хэлэхэд Монголын даамын талаарх мэдээлэл маань […]

KOO.MN
Даам

М.Шийравжамц, Г.Хэрлэнмөрөн нар аваргалав

d.byambajargal·2019 оны есдүгээр сарын 24

Монголын даамын холбооноос 12 дахь удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ 2019 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 12 тамирчин өрсөлдсөн юм. Эмэгтэйчүүд швейцарь системээр 7 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн, “Ач” АУИС-ийн оюутан спортын мастер Б.Отгон-Эрдэнэ нар адилхан 12 […]

KOO.MN
Даам

Хүүхдийн спортын VI их наадмын дүн мэдээлэл

d.byambajargal·2019 оны есдүгээр сарын 12

Монголын хүүхдийн спортын VI их наадмын зуун буудалт даамын тэмцээн 2019 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд боллоо. 1999 оноос эхлэн зохиогдсон тус наадмын хөтөлбөрт зуун буудалт даамын спорт 2003 оноос эхлэн багтсан түүхтэй. Энэ удаагийн хүүхдийн наадмын шигшээ тэмцээнд 6000 орчим тамирчин спортын 38 төрлөөр өрсөлдсөн билээ. Харин даамын төрөлд 18 […]

KOO.MN
Даам

Ц.Хашчулуун хамгийн өндөр оноотой

d.byambajargal·2019 оны есдүгээр сарын 9

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн тэмцээн туулах замынхаа 2/3-ыг ардаа орхилоо. Тодруулбал хоёрдугаар сарын 22-24-нд зохиогдсон “Чингис Опен”, гуравдугаар сарын 31-нд зохиогдсон рапид, дөрөвдүгээр сарын 19-21-нд зохиогдсон Хаврын гран-при, тавдугаар сарын 24-26-нд зохиогдсон Зүтгүүрийн депогийн тэмцээн, долдугаар сарын 6-нд зохиогдсон “Эрчим Кап”, наймдугаар сарын 16-18-нд зохиогдсон “Эрдэнэт Опен” тэмцээнүүдэд […]

Өмнөх1…111213…23Дараах
Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад1094129179
2Япон*315049130
3БНСУ16223674
36Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.