
Азийн аваргадаа хүндэтгэл үзүүлэв
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уугуул, 2018 оны Ази тивийн залуучуудын аварга, Дэлхийн даамын холбооны дэд мастер Баясгалангийн Пүрэвжаргалыг алдаршуулах нээлттэй тэмцээн тавдугаар сарын 2-нд төрөлх суманд нь зохиогдлоо. Тус тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 6 тамирчин өрсөлдсөн бөгөөд спортын мастер цолтой 3, дэд мастер цолтой 2 тамирчин байв. Дүн гарахад эрэгтэйчүүдээс ДМ Э.Соронзонболд, СМ Б.Одонбаатар, I зэргийн […]












