#даам

315 мэдээ

KOO.MN
Даам

Н.Мөнхтуяа ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

d.byambajargal·

Голландын Бейлен хотноо болж буй түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн рапид тоглолтын төрөлд манай даамчин ДДХМ Насанбаярын МӨНХТУЯА мөнгөн медаль хүртлээ. Голланд улсад ажиллаж, амьдардаг тэрбээр 7 тоглохдоо 3 хожиж, 4 тэнцжээ. Ийнхүү 2019 онд Монголын даамчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр ч медаль хүртлээ. Үүнээс өмнө 8-р сард Польшид зохиогдсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн […]

KOO.MN
Даам

Дорноговийн даамчид тэргүүллээ

d.byambajargal·

Аймгийн Засаг даргын амгын газар, Монгол улсын шилдэг дасгалжуулагч Ш.Өвгөн агсны гэр бүл, үр хүүхдүүд ивээн Монголын Даамын холбоо, аймгийн Даамын холбоо хамтран Оюуны спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улсын шилдэг дасгалжуулагч Ш.Өвгөн агсны нэрэмжит ЕБС-ийн сурагчдын улсын аварга шалгаруулах даамын тэмцээнийг Сайншандад зохион байгууллаа. Тэмцээнд 3 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 160 гаруй тамирчин […]

KOO.MN
Даам

Шинэ аваргууд мэндэлсэн ахмадын УАШТ 2019

d.byambajargal·

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Төмөр замын дээд сургууль дээр боллоо. 27 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 46 даамчин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн 51-64 насны ангилалд 16 даамчин швейцарь системээр 7 өрөг тоглоход ДДХМ Д.Ганболд (“Энэрэл” клуб) 11 […]

KOO.MN
Даам

“Нахиа лиг”-ийн анхдугаар тэмцээн

d.byambajargal·

Өсвөрийн даамчдын “НАХИА” лигийн анхдугаар тэмцээн БЗД-ийн “Шавь” цогцолбор сургууль дээр 2019 оны 10 сарын 12-нд болов. Тэмцээнд 11 хүртэлх насны 160 тамирчин 4 насны ангиллаар өрсөлдсөн бөгөөд оролцогчдын дунд дэд мастер цолтой 9, I зэрэгтэй 32, II зэрэгтэй 19, III зэрэгтэй 15, зэрэггүй 45 даамчин байв. 7 насны охидын ангилалд 18 тамирчин оролцож 7 […]

KOO.MN
Даам

Б.Мөнхжин: Хожсон ч, хожигдсон ч өрсөлдөгчдөө талархдаг байх хэрэгтэй

d.byambajargal·

Баатарсүхийн Мөнхжин 2013 онд залуучуудын УАШТ-д түрүүлж, 2015 онд Нидерландын Бейлен хотод болсон 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий сүүлчийн өрөгт Беларусийн даамчин, олон улсын мастер Алексей Куницаг буулган авч, медалийн тавцанд зогссон билээ. Залуучуудын ангилалд дэлхийн шилдэг 36 тамирчин өрсөлдсөнөөс тэрбээр 12 оноогоор хүрэл медаль хүртэж, Дэлхийн даамын холбооны мастер цол авах болзол биелүүлж […]

KOO.MN
Даам

Дахиад Г.Ганжаргал, ахиад Б.Мишээл

d.byambajargal·

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн цувралын энэ оны найм дахь тэмцээн болох “Намрын гран-при 2019” аравдугаар сарын 4-6-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль дээр боллоо. Тэмцээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, М.Нямжаргал, Р.Манлай, Б.Мишээл, Б.Мөнхжин тэргүүтэй 99 тамирчин оролцож, швейцарь системээр 9 өрөг тоглолоо. Дүн гарахад ОУИМ Г.Ганжаргал (“Ирээдүй” клуб) […]

KOO.MN
Даам

А.Георгиевийн 10 дахь түрүү

d.byambajargal·

Африк тивийн Зааны ясан эрэг улсын нийслэл Ямусукро хотноо зохиогдсон эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. 12 улсын 20 тамирчин бараг гурван долоо хоногийн турш тойргоор өрсөлдөхөд ОХУ-ын их мастер Александр Георгиев 28 оноогоор аваргалж, дэлхийн аваргын 10 (!) дахь түрүүгээ авсан юм. Мөнгөн медалийг Хятадын залуу од, 15 настай Пан Имин […]

KOO.MN
Даам

“Нартын голомт” ХХК-ийн нэрэмжит “Намрын гран-при 2019” дээд лигийн тэмцээний удирдамж

d.byambajargal·

Нэг. Нийтлэг зүйл Тэмцээний зорилго нь 2019 оны Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангахад оршино. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, ЕБС-ийн 39-р дунд сургууль, европ сантехникийн худалдааны “Нартын голомт” ХХК-иуд хамтран зохион байгуулна. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана. Оны шилдэг даамчныг тодруулах “Final 2019” тэмцээнд оролцох тамирчдыг сонгон […]

KOO.MN
Даам

А.Могилянский: Энэ миний сүүлчийн тэмцээн

d.byambajargal·

Өнгөрөгч наймдугаар сард АНУ-ын Нью-Йорк мужийн Хантингтон хотноо зохиогдсон “USА Open 2019” тэмцээний үеэр Орос-Зөвлөлтийн нэрт даамчин, их мастер Александр Могилянскийтай уулзаж, ярилцсанаа толилуулъя. – Александр Ефимович, манай олон даам сонирхогчид “Шашки” сэтгүүлийн хуудсаар дамжуулан таныг эчнээ танина. Харин та Монголын даамчдын тухай хэр зэрэг мэдэх вэ? – Үнэнийг хэлэхэд Монголын даамын талаарх мэдээлэл маань […]

KOO.MN
Даам

М.Шийравжамц, Г.Хэрлэнмөрөн нар аваргалав

d.byambajargal·

Монголын даамын холбооноос 12 дахь удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ 2019 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 33, эмэгтэй 12 тамирчин өрсөлдсөн юм. Эмэгтэйчүүд швейцарь системээр 7 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн, “Ач” АУИС-ийн оюутан спортын мастер Б.Отгон-Эрдэнэ нар адилхан 12 […]

KOO.MN
Даам

Хүүхдийн спортын VI их наадмын дүн мэдээлэл

d.byambajargal·

Монголын хүүхдийн спортын VI их наадмын зуун буудалт даамын тэмцээн 2019 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд боллоо. 1999 оноос эхлэн зохиогдсон тус наадмын хөтөлбөрт зуун буудалт даамын спорт 2003 оноос эхлэн багтсан түүхтэй. Энэ удаагийн хүүхдийн наадмын шигшээ тэмцээнд 6000 орчим тамирчин спортын 38 төрлөөр өрсөлдсөн билээ. Харин даамын төрөлд 18 […]

KOO.MN
Даам

Ц.Хашчулуун хамгийн өндөр оноотой

d.byambajargal·

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн тэмцээн туулах замынхаа 2/3-ыг ардаа орхилоо. Тодруулбал хоёрдугаар сарын 22-24-нд зохиогдсон “Чингис Опен”, гуравдугаар сарын 31-нд зохиогдсон рапид, дөрөвдүгээр сарын 19-21-нд зохиогдсон Хаврын гран-при, тавдугаар сарын 24-26-нд зохиогдсон Зүтгүүрийн депогийн тэмцээн, долдугаар сарын 6-нд зохиогдсон “Эрчим Кап”, наймдугаар сарын 16-18-нд зохиогдсон “Эрдэнэт Опен” тэмцээнүүдэд […]