#даам

315 мэдээ

KOO.MN
Даам

Hijken DTC-ийн ээлжит ялалт

d.byambajargal·

Голландын клубүүдийн дунд зохиогддог лигийн тэмцээний 2019/20 оны улирлын ялагчаар Hijken DTC клуб тодорлоо. Ereklasse буюу Дээд лигт 10 дараалан хожоод байсан тус баг сүүлчийн тойрогт гол өрсөлдөгч Denk en Zet Culemborg-той тэнцсэнээр 21 дэх оноогоо авч, хоёр дахь жилдээ дараалан аваргалсан юм. Их мастер К.Тайссен, П.Меурс, Ж.Нжофанг нарыг эгнээндээ багтаасан Denk en Zet Culemborg […]

KOO.MN
Даам

Бид даамын спортыг урлаг гэж ойлгодог

d.byambajargal·

Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин, спортын мастер Б.Анужин нар ихэр. Тэд багаасаа оюуны спортоор хичээллэж, тэмцээнд амжилт гаргасаар иржээ. Тухайлбал, Б.Мөнхжин 2014 онд Эстонийн нийслэл Таллинд зуун буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль өвөртөлсөн. 2019 онд Б.Анужин Туркийн Измирт зохион байгуулсан өсвөрийн ДАШТ-ий хурдан тоглолтын (блиц) төрөлд мөн мөнгөн медаль хүртсэн юм. Тэмцээнд тэд хүчтэй […]

KOO.MN
Даам

Даамын тэмдэглэгээ гэж юу вэ?

d.byambajargal·

Францын нэрт мастер Манури олон улсын даам буюу зуун буудалт даамын бичлэг, тэмдэглэгээг зохиосон түүхтэй. Үүнийгээ ашиглан тэрбээр 1770 онд даамын анхны номыг бичсэн юм. Даамын спортоор хичээллэгч та бүхэн ном, товхимол үзэхийн тулд бичлэг, тэмдэглэгээнүүдийг тайлж уншиж чаддаг байх ёстой. Гол гол тэмдэглээ болон тайлбарыг сонирхуулъя.

KOO.MN
Даам

Архангай аймгийн АШТ-ий дүн мэдээ

d.byambajargal·

Нэгдүгээр сарын дундуур зохиогдсон Архангай аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээний дүн мэдээг танилцуулъя. 5-7 нас. Хөвгүүд: 1. Б.Анхтөр 2. Б.Батпүрэв 3. У.Энххүлэг 5-7 нас. Охид: 1. Д.Номин-Эрдэнэ 2. Д.Маргад 3. Т.Гэрэлцэцэг 8-10 нас. Хөвгүүд: 1. Б.Анхбат 2. Э.Цэлмүүн 3. Ц.Жанчивсүрэн 8-10 нас. Охид: 1. Ч.Аминхүслэн 2. Ц.Буянцэцэг 3. Г.Хүслэнзаяа 11-13 нас. Хөвгүүд: 1. Л.Тэмүүлэн […]

KOO.MN
Даам

“Юнивишн”-ий видео сан даамын хичээлтэй боллоо

d.byambajargal·

Монголын даамын холбоо, “Ангар” агентлагийн хамтын бүтээл “Зуун буудалт даам” цуврал хичээл “Юнивишн”-ий санд орлоо. Зуун буудалт даамын гарал үүсэл, ач холбогдол, дүрэм, анхан шатны техник, сэдэвт цохилтуудаас бүрдсэн энэхүү 28 цуврал хичээлийг “Гэрийн багш” багцаас үзээрэй. Дашрамд сонирхуулахад “Юнивишн” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн боловсрол, танин мэдэхүйд зориулан бэлтгэсэн сонирхолтой контент бүхий “Гэрийн багш” […]

KOO.MN
Даам

Баянхонгор аймгийн АШТ-ий дүн мэдээ

d.byambajargal·

Баянхонгор аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн нэгдүгээр сарын дундуур Баянцагаан суманд боллоо. Тус тэмцээнд Баян-Өндөр, Шинэжинст, Бөмбөгөр, Заг, Баянговь, Баянцагаан сумд болон “Эрдэм”, “Соого Сейкео”, “Номгон”, “Эрдэнэмандал” сургуулийн 240 гаруй тамирчид өрсөлдсөн байна. ТЭМЦЭЭНИЙ ДҮН 5-7 нас. Охид: 1.Хонгорзул (4-р сургууль) 2.С.Наранхүү (Баянцагаан) 3.О.Оюунсүрэн (Номгон) 5-7 нас. Хөвгүүд: 1.Н.Энхтөгөлдөр (Баян ойт) 2.С.Мөнх-Эрдэнэ (Номундалай) […]

KOO.MN
Даам

ДААМ БОЛ СПОРТ, БАС УРЛАГ

d.byambajargal·

Украины их мастер Виктория Леонтьевна Мотричко 1989 оны 3-р сарын 10-нд Одесст төржээ. Түүний томоохон амжилтуудаас дурвал бразил даамын дэлхийн аварга (2007) болж, орос даамаар ДАШТ-ий мөнгө (2005), хошой хүрэл (2009, 2011) медаль хүртэж, Дэлхийн оюуны спортын анхдугаар наадам (2008), Европын АШТ (2014)-д түрүүлсэн. Харин зуун буудалт даамаар ДАШТ-ий 3 мөнгө, 2 хүрэл, Европын аваргын […]

KOO.MN
Даам

УАШТ-д оролцох даамчид тодорлоо

d.byambajargal·

Монголын даамын холбооны 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн сарын 10-12-ны өдрүүдэд боллоо. Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр зохиогдсон тус тэмцээнд 19 аймаг, нийслэлийн 7 дүүргийн эрэгтэй 185, эмэгтэй 97 тамирчин өрсөлдсөн. Швейцарь системээр эрэгтэйчүүд 10, эмэгтэйчүүд 9 өрөг тоглож дүнгээ гаргасан бөгөөд ангилал тус бүрийн эхний 9 байрт шалгарсан тамирчид […]

KOO.MN
Даам

Н.Мөнхтуяа, Д.Эрдэнэбилэг нар тэргүүлж байна

d.byambajargal·

Улирал тутам шинэчлэгддэг Дэлхийн даамын холбооны чансаа нийтлэгдлээ. Монголын даамчдыг эрэгтэйчүүдээс ОУИМ Д.Эрдэнэбилэг 2283, эмэгтэйчүүдээс ДДХМ Н.Мөнхтуяа 2072 оноогоор тэргүүлж байна. Дашрамд сонирхуулахад өнгөрөгч 2019 онд манай 60 гаруй тамирчин Азийн АШТ болон блиц, рапидын УАШТ-ээс шинээр FMJD ID-тай болж, дэлхийд данслагдсан билээ.

KOO.MN
Даам

Ц.Хашчулуун 1000 онооны босгыг давав

d.byambajargal·

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Дулааны цахилгаан станц IV ТӨХК-иас хамтран зохион байгуулдаг “Эрчим цом 2020” түргэвчилсэн тоглолтын тэмцээн өнгөрөгч ням гаригт Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Дээд лигийн хүрээнд зохиогддог тус тэмцээнд 120 даамчин оролцов. Швейцарь системээр 9 өрөг өрсөлдөхөд нээлттэй ангилалд ДДХМ Ц.Хашчулуун 16 оноогоор аваргалж, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Сүхбат, спортын […]

KOO.MN
Даам

Шинэ оны анхны тэмцээн болов

d.byambajargal·

Монголын даамын холбооны 2020 оны анхны тэмцээн болох Техник технологийн дээд суругулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн 1-р сарын 3-4-ний өдрүүдэд тус сургууль дээр боллоо. 19 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд энэ удаа 99 тамирчин 6-9, 10-13, 14-17 насны ангилалд өрсөлдсөн. Швейцарь системээр 7-8 өрөг тоглож дүнгээ гаргахад: 6-9 нас. Хөвгүүд: 1. Н.Түвшинбаяр (Ирээдүй) 2. З.Аргабилэг […]

KOO.MN
Даам

2020 оны улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээний удирдамж

d.byambajargal·

Нэг. Нийтлэг зүйл 1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчилж хөгжүүлэх, 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино. 2. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана. Хоёр. Тэмцээний журам 1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар нээлттэй явагдана. 2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий медальт тамирчид оролцохгүй. 2. Тэмцээн […]