KOO

KOO.MN

Спортын ертөнц

Нүүр хуудасТааварСагсан бөмбөгХөлбөмбөгХолбоодТамирчидХуваарь
KOO
KOO.MNСпортын ертөнц
Нууцлалын бодлого·Хамтран ажиллах·Холбоо барих

© 2017-2026. Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.

#мэдээ-мэдээлэл

231 мэдээ

koo
Даам

Р.Манлай “Чингис Опен 2019”-ийн ялагч

d.byambajargal·2019 оны хоёрдугаар сарын 26

Монголын даамын холбооны Дээд лигийн 2019 оны анхны тэмцээн болох “Чингис Опен 2019” зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 22-24-нд боллоо. Хан Хэнтийн даамын холбоо, Чингис хотын захиргаа, “Алтан хүү” клубтэй хамтран зохион байгуулсан тус тэмцээн Хэрлэн сумын Лаборатори 1 дүгээр сургууль дээр зохиогдсон. Тэмцээнд Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Сүхбаатар, Дорноговь, Улаанбаатарын 100 гаруй тамирчид […]

koo
Даам

Даамчдын эгнээнээс гавьяат багш төрлөө

d.byambajargal·2019 оны хоёрдугаар сарын 4

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг шагнав. Энэ удаа даамчдын эгнээнээс төрийн дээд цол, одон медаль хүртсэн байна. Тухайлбал анагаах ухааны доктор, профессор, “Энэрэл” дээд сургуулийн захирал Дэчингийн Дорж Монгол […]

KOO.MN
Даам

31 даамчин FMJD-д шинээр бүртгэгдэв

d.byambajargal·2019 оны нэгдүгээр сарын 2

Улирал тутамд бодогддог Дэлхийн даамын холбооны чансаа шинэ оны анхны өдөр гарлаа. Шинэчлэгдсэн рейтингээр манай 31 тамирчин шинээр FMJD ID-тай болж, Дэлхийн даамын холбоонд албан ёсоор нэрээ данслуулсан байна. Тодруулбал, өнгөрөгч арванхоёрдугаар сарын 1-2-ны өдрүүдэд болсон блиц, рапид тоглолтын УАШТ-ий дүнд олон улсын чансаа боджээ. Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2292 оноогоор нийт тамирчдаа манлайлсан бөгөөд […]

KOO.MN
Даам

Д.Эрдэнэбилэг “Final 2018”-ын ялагч

d.byambajargal·2018 оны арван хоёрдугаар сарын 24

Оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээн өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-23-нд Монголын даамын холбооны байранд болж өндөрлөлөө. Шувтаргын тэмцээнд 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн. Нийт 13 өрөг тоглон дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 21 оноогоор тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (Баянзүрх дүүрэг), ДДХМ Ц.Сүхбат (Хасу-Мегастарс) нар тус бүр 18 оноо […]

KOO.MN
Даам
Өмнөх1…121314…17Дараах

Ц.Отгонбилэг, Э.Хүслэн нар оны шилдэгт нэр дэвшив

d.byambajargal·2018 оны арван хоёрдугаар сарын 17

Жил бүрийн төгсгөлд Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (MSPU)-ны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдэг тамирчин, багийг тодруулдаг уламжлалтай. Тус холбооноос 2018 оны шилдэг тамирчинд нэр дэвшсэн эмэгтэй 11, эрэгтэй 7 тамирчны нэрсийг спорт тоглоомын багуудын хамтаар зарлажээ. Энэ удаагийн санал асуулгад манай хоёр даамчин буюу Азийн АШТ-д амжилттай оролцон ДАШТ-д оролцох эрх авсан ОУМ Ц.Отгонбилэг, […]

KOO.MN
Даам

“Champions”-ын дөрөв дэх түрүү

d.byambajargal·2018 оны арван хоёрдугаар сарын 10

Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит 2018 оны багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-9-нд нийслэлийн 73-р дунд сургууль дээр зохиогдлоо. 17 дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 14 багийн 70 гаруй тамирчид өрсөлдсөн юм. Швейцарь системээр 7 өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг ахлагчтай “Champions” баг 11 оноогоор түрүүлж, ДДХМ Ц.Сүхбат ахлагчтай “Хасу Мегастарс” клубийн […]

KOO.MN
Даам

Түргэн тоглолтын улсын аваргууд тодорлоо

d.byambajargal·2018 оны арван хоёрдугаар сарын 3

Монголын даамын холбооноос блиц, рапид тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 1-2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 39-р сургууль дээр зохион байгууллаа. Түргэн тоглолтын эдгээр төрлүүд нь 5-15 минутын хугацаанд тоглодог онцлогтой бөгөөд энэ тэмцээнээс олон улсын чансаа тооцсон юм. Мөн амжилттай оролцсон тамирчид ирэх жил Латви, Голланд улсад зохиогдох ДАШТ-д тоглох эрхийг авсан. Тэмцээний блиц […]

KOO.MN
Даам

Б.Мишээл: Амжилтаа баталж, дэлхийн аварга болох нь миний зорилт

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 29

Беларусь улсын Гомель хотноо болсон зуун буудалт даамын ДАШТ-ээс охидын 17 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн спортын мастер Баярын Мишээлтэй “Өнөөдөр” сонины сурвалжлагч ярилцжээ. 14 настай тэрбээр тус тэмцээнээс хоёр жилийн өмнө хүрэл медалийн эзэн болсон. Ингэснээр ДАШТ-ий үндсэн болон блиц төрөлд медальтай Монголын анхны тамирчин болсон юм. Б.Мишээл дэлхийн дэд аварга болсныхоо дараа БНХАУ-д болсон нээлттэй […]

KOO.MN
Даам

39-р сургуулийн баг түрүүлэв

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 29

39-р сургуулийн нэрэмжит Чингэлтэй дүүргийн ЕБС-иудын багийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргийн 8 сургуулийн 12 баг өрсөлдсөн бөгөөд Бөхчулуун захиралтай 39-р сургуулийн баг тэргүүлж, тус тэмцээнд найм дахь удаагаа аваргалсан байна. Удаах байруудыг Б.Дамдинбазар дасгалжуулагчтай 57-р сургууль, Г.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай 61-р сургуулийн багууд эзэлжээ. Тэмцээний үеэр дүүрэг, хот, улс, тив, олон […]

KOO.MN
Даам

ДДХМ С.Даваадорж түрүүлэв

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 20

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны 8 дахь тэмцээн өнгөрөгч ням гаригт Техник технологийн дээд сургууль дээр боллоо. Рапид буюу түргэн тоглолтын төрлөөр зохиогдсон тус тэмцээнд 56 даамчин ухаанаа уралдуулсан бөгөөд хөдөө орон нутгаас Ховд, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймгийн тамирчид ирж оролцсон юм. Швейцарь системээр 9 […]

KOO.MN
Даам

Бооцоот тэмцээнд Архангайн даамчид илүүрхэв

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 15

Баянхонгор болон Архангай аймгийн даамын холбоод хамтран багийн бооцоот халз тоглолттыг зохион байгуулжээ. Тэмцээн Баянхонгор аймгийн төвд хоёр өдөр үргэлжилж, 65:61 харьцаагаар Архангайн даамчид илүүрхэж, бооцооны 2 сая төгрөгийн эзэн болсон аж. Багууд эрэгтэй 5, эмэгтэй 3 тамирчны бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд багийн гишүүн бүр эсрэг багийн бүх тоглогчидтой тоглох журмаар ялагчийг тодруулсан байна. Энэ тэмцээний […]

KOO.MN
Даам

Уламжлалт тэмцээн боллоо

d.byambajargal·2018 оны арван нэгдүгээр сарын 13

Спортын мастер Пунцагийн Бат-Очирын нэрэмжит зуун буудалт даамын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль дээр боллоо. 14 дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд 150 гаруй тамирчин таван насны ангиллаар өрсөлдсөн байна.                                              […]

KOO.MN
Даам

Ц.Хашчулуун гран-при тэмцээний ялагч

d.byambajargal·2018 оны аравдугаар сарын 22

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны долоо дахь тэмцээн Намрын гран-при өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. “Шавь” цогцолбор сургууль дээр зохиогдсон тус тэмцээнд 85 даамчин өрсөлдсөн юм. Швейцарь системээр 9 өрөг тоглоход ДДХМ Ц.Хашчулуун 15 оноогоор аваргалж, ОУИМ Г.Ганжаргал 15, спортын мастер С.Мөнх-Оргил 14 оноогоор удаалан, […]

KOO.MN
Даам

Д.Ганболд, П.Бат-Очир нар түрүүлэв

d.byambajargal·2018 оны аравдугаар сарын 15

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдоржийн нэрэмжит ахмад даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль дээр боллоо. 26 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд нийт 41 ахмад даамчин оролцож, 51-64, 65-аас дээш гэсэн хоёр насны ангилалд өрсөлдсөн юм. Швейцарь системээр найман өрөг тоглож дүнгээ гаргахад 51-64 насны […]

Зар сурталчилгаа300×250

Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Улаанбаатар1469
2Азарга1254
3Дэрэн1060
4Хангарьд1061
5Хантерс850

Үндэсний Дээд Лиг — Эрэгтэй

Бүгд →
#БагХО
1Гарьд1108
2Металл174
3Харцага094
4Найтс060

Айчи–Нагоя 2026

Медалийн хүснэгт

Бүгд →
#УлсАМХНийт
1Хятад983724159
2Япон*284344115
3БНСУ13173464
35Монгол0011

* Зохион байгуулагч улс. Эх сурвалж: Aichi–Nagoya 2026 албан ёсны үр дүн.